Монголдоо цөөхөн топ моделууд эхнээсээ 50 гараад эмээ болоод буй. Гэсэн ч насандаа баймгүй толиотой байж 30 настнуудтай эн зэрэгцэх топууд бол Э.Одгэрэл болон Д.Болормаа нар.
Ажлаар л олны өмнө гардаг тэдний хувьд арьсаа татуулахаас эхлээд гоо сайхны олон хагалгаанд орсон арчаатай аниа нар. Брэндээр гоёж, биеэ үргэлж гоё авч явдаг тэд явсан газар бүртээ олны анхаарлыг эрхгүй татдаг нь нууц биш.
50 настнуудын энэ мэт тэсрэлт мэдээж залуу бүсгүйчүүдэд урам зориг өгдөг нь мэдээж. Хэдийгээр наснаасаа залуу харагдах нь залилан гэх хошигнол байдаг ч топууд шигээ хөшрөх нь залуу бүсгүйчүүдийн нууцхан мөрөөдөл гэж хэлж болно.
Аргагүй л 50 насны аархал гэж энэ байхдаа…