“Ододтой Бүжиглэе” шоуны шүүгчээр Поп диваС.Наран сонгогджээ.
Шулуун шударга яриатай, эршүүд зантай “Поп дива” маань энэ шоуны шүүгчээр уригдсан нь зүгээр ч нэг санаандгүй хэрэг байсангүй. Тэрбээр дуулахаас гадна сүүлийн хэдэн жил Бачата, Кизомба, Танго, Румбо, Салса зэрэг бүжгээр хичээллэж байгаа гэнэ шүү. Тайзан дээр дуу дуулахдаа бүжиглээд байдаггүй дуучин маань энэ шоунд бүжиглэхээр сонгогдсон бол хол тасархай түрүүлэх байсан нь маргаангүй.
Гайхалтай чадалтай хоолойтой дуучин С.Наран шоуныхаа үеэр өөрийн далд авьяасаа нээж фэнүүддээ бүжиглэж үзүүлэх цагийг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.