Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

    07/04/2025

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Сү.Батболд Монголд байгуулсан компаниа дампууруулж, иргэдэд 1,8 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
Нийгэм

Сү.Батболд Монголд байгуулсан компаниа дампууруулж, иргэдэд 1,8 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

coolBy cool03/15/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Сү.Батболд Монголд байгуулсан компаниа дампууруулж, иргэдэд 1,8 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
Сү.Батболд Монголд 1992 онд “Алтай трейдинг” компанийг байгуулж хувьцааг нь эзэмшдэг. Тэгвэл “Алтай трейдинг”, “Петровис ” компани 50/50 хувийн хөрөнгө оруулалтаар 1,5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй “Петроскай ” компанийг 2011 онд байгуулжээ. “Петроскай ” компани нь “Петровис ” компаний Улаанбаатар хот, хөдөө орон нутаг дахь Шатахуун түгээх станцууд дээр хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулах сүлжээ дэлгүүр байгуулсан байна. Гэвч хөрөнгө оруулагч компаниуд гэрээгээр тохирсон хөрөнгө оруулалтаа цаг хугацаанд нь хийгээгүй учраас “Петроскай ” компани дэлгүүрийнхээ бараа таваарыг нийлүүлэгч компаниудаас зээлээр авч борлуулсан ч төлбөрийг нь цаг хугацаанд нь өгсөнгүй. Борлуулалтын орлогоос удирдлагуудын зардал болон түрээсийн төлбөрөө өгч эхэлснээс байгуулагдсан цагаасаа алдагдалтай ажиллах болжээ. Компани алдагдалтай ажиллаж 2,5 тэрбум төгрөгийн өртэй болонгуут “Петровис” компани “Петроскай ” компаний 50%-ийн хувьцаагаа “Алтай трейдинг” компанид худалдаж,”Петровис” компаний ШТС дээр байрлах 16 дэлгүүрийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийг авчээ. Ингэснээр компани бүр ч хүнд байдалд орсон байна. Улмаар 2014 онд “Алтай трейдинг” компани “Петроскай” компаний 100 хувийн хувьцаагаа Гүйцэтгэх захирал Т. Төгсбаярт шилжүүлжээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд болон татвар, даатгалд их хэмжээний өртэй болсон “Петроскай ” компани дампуурсанд тооцуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргаснаар тус компанийг шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцон дампуурлын хэрэг нээн татан буулгажээ. Ингээд “Петроскай ” компанид бараагаа нийлүүлсэн 248 хүн хуулийн этгээд нийтдээ 1,8 тэрбум төгрөгөөр хохирсон байна
Тухайлбал:
– Монос хаусхолд 21 сая төгрөг
– ЗСНБ компани 65 сая төгрөг
– Касстаун 26 сая төгрөг
–Наранфүүдс 44 сая төгрөг
-Свийтрөүд 33 сая төгрөг…. гэх мэтээр 248 хувь хүн компани нийт 1,8 төгрөгөөр хохирсон байна.
Эдний дунд хөл дээрээ тогтож ядаж яваа үндэсний үйлдвэрлэгчид, жирийн иргэд ч орж хохирсон байна. Мөн татвар, нийгмийн даатгалын мөнгийг ч өгөөгүй. Нэг ёсондоо Бишрэлтийн Б.Ундармаа шиг татвар төлөгчдийн мөнгөнөөс үрэн таран хийжээ. Оффшорт хэдэн зуун мянган доллар нууж, гадаадад өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй, дээрээс нь И-Март хэмээх томоохон сүлжээ дэлгүүртэй Сү. Батболд эдгээр иргэдийн хохирлыг барагдуулахын оронд компаниа зориуд дампууруулж, өр төлбөрөөс зугтсан нь бас л бизнесийн нэг арга ухаан уу?
Сэтгүүлч Б.Отгон 2021.03.15
Нийтлэлчид сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.