” ШУУРГА аа гэж…”
Монголын шороон шуурга Солонгосын хойг, Японд хүрдэг.
Тиймээс ч тэд манай говьд мод тарих саналыг үргэлж тавьдаг.
Цаашлаад бүүр номхон далайг гаталж Канадад ч хүрдэг гэж байгаа.
Удаан хугацаагаар элс, шороон шуурга тавихыг Монголчууд УГАЛЗ, ТҮЙРЭН гэж нэрлэдэг.
Энэхүү шуурганы бүдүүн ширхэгтэй нь үлдэх хэдий ч нарийн ширхэгтэй тоосонцор нь агаарын урсгалаар явсаар явсаар эдгээр улсуудад очиж байгаль орчин, хүний эрүүл мэнд, ЭЗ талаас ихээхэн хүндрэл учруулдаг байна.
УГАЛЗ гэдэг нь хэдийгээр байгалийн үзэгдэл боловч сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас болж давтамж нь нэмэгдэж байгаа юм байна.
Жилд дунджаар тав байсан бол өнөө цагт зарим жилд гуч хүрч байх жишээтэй.
Уул уурхай, гар аргаар алт олборлох зэрэг зүйлс хамгийн их нөлөөлж байгаа юм байна.
Тиймээс Монголын шороон шуурга азийн орнуудын асуудал болсон байна.
Байгалийн үзэгдлийг зогсоох аргагүй ч гэсэн урьдчилан сэргийлэх, учруулах нөлөөг нь багасгах тал дээр нэгдэж ажиллах гэрээ хэлцэл байдаг юм байна.
Манайд хэмжигч багажнаас эхлээд бас бус юм өгдөг юм байна.
Санхшүүжилт хүртэл өгдөг гэж байна шүү.
Гэхдээ тэр нь яасныг хэн ч мэддэггүй.
Танай говьд өөрсдийн хөрөнгөөр мод тариад өгье гэхээр нь манайхан л болсон хойно гар мар хараад гэдийгээд байдаг бололтой юм.
Күйээ нээрээ чаддаг юмаараа боож хааж, айлгаж байгаад хэдэн төгрөг гусахгүй юм бол энэ чинь…
Монгол дарга байна даа айн…
За тэгээд хэдүүлээ ядаж Улаанбаатартаа, аймаг, хот суурин газрууддаа шороон шуургагүй байя гэвэл ердөөсөө л МОД, ЗҮЛЭГ тарих явдал мөнөөсөө мөн.
Нэг айл хашаандаа ядаж ганцхан мод тарьчихвал нийслэл маань 200 мянган модтой болчихно.
Нэг байгууллага үүдэндээ нэг мод гээд цаашаагаа явчихвал болоод л явчихна.
Манай хот тохижуулахынхны тарьж байгаа технологи бол бүтэхгүй ээ.
Уулын модыг ухаж авчраад булчихна.
Тэгээд ургасан ч юм байхгүй баахан зардал мөнгө дэмий үрэгднэ.
Булж хаячихаад арчилсан ч юмгүй нэг харахад өнөөх нь хорчийсон л юм үлднэ хөөрхий.
Дараа жил нь өнөөхийг авч хаяад оронд нь шинийг суулгана …
Гэх мэтээр хэн нэг даргын л мөнгө төгрөг завших ажил яваад байдгийг ч мань нэг муухан гадарлаад байгаа юмаа.
Жоохон сэтгэл гаргавал тийм ч хэцүү ажил биш л дээ.
За тэгээд мань чинь та нартаа сонирхолтой пост хүргэх гэж wikipedia, бас бус сайт ухаж мэдээлэл хайна.
Зураг хөрөг хайж олоод янзална.
Ганц час хийсэн шүлэг хүргэчих гээд эргэцүүлэн бодож тархиа ажиллуулна.
Тиймээс манийхаа бяцхан хөдөлмөрийг үнэлээд эрхий хуруу дараад, энд тэнд шэйрлээд санал сэтгэгдлээ хуваалцаж коммэнт бичиж байвал мань чинь баярлаад л, урамшаад л илүү ихийг бичих гээд хичээгээд л байдаг юм.
Күй ээ уг нь хэн ч намайг бичээд өг гээгүй л дээ.
Хүүхэд шиг хөөрүү, цагаахан амьтан ш дээ цаад чинь …
Гэж мэгээл
Бүгдээрээ мод тарья, түүнийгээ арчилж тордъё гэж л уриалмаар байна.
Х. БАЯРХҮҮ