Өнгөрсөн амралтын өдрүүдээр хүчтэй шуурга дэгдэж олон хүн малдаа явахдаа төөрч, 9 хүний амь эрсдээд байна.
Эдгээрээс 6 хүн нь Дундговь, Говьсүмбэр аймгуудад хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас амь эрсджээ.
Өдгөө ч олон тооны сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Батболд байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас хүний амь эрсдсэнд гүн эмгэнэл илэрхийлэн орон гэргүй болсон иргэдийг гэр, эд материал олгох, гамшигт өртсөн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааны зардал зэрэгт хувиасаа 200 сая төгрөг хандивлахаар болжээ.