Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»М.Оюунчимэг гишүүний хүү “Боловсролын зээлийн сан”-гаас авсан 22,000 ам.доллараа эргэн төлөөгүй гэв үү
нийтлэлчид

М.Оюунчимэг гишүүний хүү “Боловсролын зээлийн сан”-гаас авсан 22,000 ам.доллараа эргэн төлөөгүй гэв үү

coolBy cool03/15/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн төрсөн хүү Баярсайханы Энхмөрөн гэх 1993 онд төрсөн залуу 2010 онд БНХАУ-ын Газрын тосны их сургуульд элсэж, сургалтын төлбөр болох 22,000 ам.долларыг Боловсролын зээлийн сангаас увуулж цувуулан авч байжээ.


Уг зээлийнх нь батлан даагчаар түүний аав н.Баярсайхан бүртгүүлж, Боловсролын зээлийн сангийн албан ёсны бүртгэл мэдээлэлд өөрийн 991128** дугаараа бичүүлсэн байх бөгөөд зээлийн барьцаанд Ү-206010591 дугаартай үл хөдлөх хөрөнгөө тавьсан аж.

Хамгийн хачирхалтай нь тухайн үед дөнгөж 17 настай байсан Б.Энхмөрөнг БНХАУ-д сургах захиалгыг ЗГХЭГ-аас өгч байж. Учир нь түүний ээж М.Оюунчимэг тухайн үед ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан тул албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө ажилладаг байгууллагаас 17 настай хүүгээ БНХАУ-д сургах захиалга өгүүлээд зогсохгүй сургалтын төлбөрийг нь Боловсролын зээлийн сангаас гаргуулсан байна.
Гэвч М.Оюунчимэг гишүүний хүү Б.Энхмөрөн Боловсролын зээлийн сангаас авсан 22,000 ам.доллараа өнөөг хүртэл төлөөгүй болох нь тус сангийн зээлийн үлдэгдэлтэй иргэдийн мэдээлэл дунд дурайгаад байж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн Монголын төрийг шамшигдуулах хүсэл шунал ингээд зогссонгүй. Тэрбээр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хүүхдээ гадаадад сургасан зардлаа төрөөр төлүүлэхийн 2021 оны нэгдүгээр сард хүүгээ ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар хууль бусаар томилуулаад байгаа юм.
Хэрвээ Б.Энхмөрөн энэхүү албан тушаал дээрээ таван жилийн турш тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журамд заасны дагуу Боловсролын зээлийн сангаас авсан 22,000 ам.долларыг эргэн төлөх үүргээсээ 100 хувь чөлөөлөгдөх аж.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг УИХ-ын тамгын газраас өнгөрсөн жил 26 сая 560 мянган төгрөгийн цалин хангамж авсан бол түүний нөхөр н.Баярсайхан нь 358 сая 394 мянган төгрөгийн ашиг орлогыг олж байжээ.

М.Оюунчимэг гишүүн 870 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй, хадгаламжиндаа 460 сая төгрөгтэй атлаа хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 22,000 ам.долларыг үг хэлгүй төлчихөж чадахгүй, төрөөр төлүүлэхээр улайран зүтгэж байгааг буруутган шүүмжлэх хүн олон байна.

М.Оюунчимэг 2010 онд ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө ажилладаг байгууллагаас 17 настай хүү Б.Энхмөрөнгөө БНХАУ-д сургах захиалга өгүүлээд зогсохгүй сургалтын төлбөрийг нь Боловсролын зээлийн сангаас гаргуулсан байна .

https://livetv.mn/p/271755

Нийтлэлчид Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.