Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Шуурхай:Шадар сайд С.Амарсайхан “халдвар тээгч иргэдийг гэрээр нь тусгаарлаж эмчлэх, ХАТУУ ҮҮРЭГ өглөө“
Папарацци

Шуурхай:Шадар сайд С.Амарсайхан “халдвар тээгч иргэдийг гэрээр нь тусгаарлаж эмчлэх, ХАТУУ ҮҮРЭГ өглөө“

coolНийтэлсэн: cool03/16/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ШУУРХАЙ: ЭМЯ халдварын нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайханд танилцуулж байна.

Хоногт 100 аас дээш халдвар бүртгэгдэж байгаа. Ирэх долоо хоногт энэ тоо 400 болж өснө. Тэрний дараа долоо хоногт 1000 болох нь тодорхой боллоо.

Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн биеийн байдал нь хүндэрсэн иргэдийн тоо ч мөн өснө. Нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүд хүнээр дүүрсэн учраас халдвартай иргэдийг хэвтүүлэх дөрөв дэх эмнэлэг болох СБД-ийн нэгдсэн эмнэлэгт нэмэлтээр 100 ор дэлгэлээ. Нэг өдөрт л эмнэлэг хүнээр дүүрч байгаа учраас СХД, БГД, БЗД-ийн нэгдсэн эмнэлгүүдэд мөн ор дэлгэхээр төлөвлөж байна. Гэхдээ дүүргийн эмнэлэгт халдвартай иргэдийг хүргэснээр эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа доголдох эрсдэл байгааг онцоллоо.

Цаашдаа биеийн байдал хөнгөн иргэдийг зочид буудлуудад тусгаарлах санал гаргасан байна. Буудалд бэлэн 400 ор байгаа юм. Мөн Ачтан эмнэлгээс эхлээд хувийн эмнэлгүүд нийгмийн хариуцлагын хүрээнд ор дэлгэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн хүний нөөц дутагдаж эхэлсэн. Одоо суралцаж байгаа оюутан, резидэнт эмчийн тоог нарийвчлан гаргасан байна.

Яг одоо эдгээр асуудлуудыг ЭМЯ-аас шадар сайдад танилцууллаа.

Шадар сайд С.Амарсайхан Эрүүл мэндийн яамныханд хандан Хөнгөн хэлбэрийн халдвар тээгч иргэдийг гэрээр нь тусгаарлаж эмчлэх, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зөвлөмж зөвлөгөөг байнга утсаар өгөх, үүрэг хариуцлагыг нь сануулан ажиллах ХАТУУ ҮҮРЭГ өглөө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.