Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Гиннесийн дээд амжилтын эзэн М.Уранцэцэгийн 20 баримт
Папарацци

Гиннесийн дээд амжилтын эзэн М.Уранцэцэгийн 20 баримт

coolНийтэлсэн: cool03/17/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1. Жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 1991 оны гуравдугаар сарын 14-нд төрж өсчээ.

2. Аав Мөнхбат нь сумандаа үндэсний бөхөөр барилдаж түрүүлж байсан бөгөөд бөхийн удамтай М.Уранцэцэг багаасаа барилдаж өсчээ.

3. Тэрбээр 2006 онд “Женко” клубын тамирчин болсон тэрбээр 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан.

4. М.Уранцэцэг 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон.

5. Жүдо барилдааны 48 кг жингийн Дэлхийн аварга (2013), ДАШТ-ий мөнгөн медальт (2017), хүрэл медаль (2019) хүртэж багц медальтай Монгол улсынхаа анхны тамирчин болсон. Мөн Ази тивийн аварга (2012), ААШТ-ий хошой хүрэл медальт (2009, 2013) гээд түүнд хүртээгүй медаль байхгүй.


6. Мөнхбатын Уранцэцэг Олон Улсын жүдогийн холбооноос (IJF) зохион байгуулдаг “Мастерс”, “Их Дуулга”, “Гранпри” тэмцээнд хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд бичигдсэн монголын анхны жүдоч.

7. Эмэгтэй гэлтгүй, эр хүн шантармаар бөхийн спортыг 16 настайдаа сонгосон түүнийг зөвхөн жүдогоор өндөр амжилт үзүүлсэн гэвэл өрөөсгөл ойлголт. 17-хон настайдаа кураш бөхийн дэлхийн аварга болж, 2010, 2014 онд самбогоор дэлхийн хошой аварга болсон. Нэг ёсондоо бөхийн гурван төрөлд дэлхийн аварга болсон эрэмгий, дайчин, мундаг бүсгүй.

8. IJF-гийн дэлхийн чансааг анх гаргаснаас хойш 48 кг-ын жинд эхний 10-аас бууж үзээгүй.

9. Жиндээ бяраар, хэвтээ барилдаанаар түүнтэй эн зэрэгцэх хүн байхгүй. “Хэвтээ барилдааны “Хатан хаан”

10. М.Уранцэцэг 2012 оны Лондоны олимпод 7, дөрвөн жилийн өмнө Риод 5 дугаар байрт орсон. Энэ жил Токиогийн олимпийн татамид дутуугаа гүйцээж, хамгийн том зорилго, хүсэн хүлээж буй Алтан медалиа авах хүсэл мөрөөдөлтэй.


11. Багаасаа л барилдаж, ноцолдож өссөн тэрбээр сургуульд байхдаа ангийнхаа банди нартай хүртэл барилддаг байсан. Бас ч үгүй бооцоотой үзнэ гэж байгаа. Бооцоогоо авч хөөрхөн хэдэн төгрөгтэй болчихно. Яагаад ч юм, барилдах л дуртай байж хэмээн нэгэн ярилцлагадаа хэлсэн удаатай.

12. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас Үндэсний бөхийн Улсын Гарьд, чөлөөт бөхийн шилдэг бөх Пунцагын Сүхбат агсан нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж явсан бол түүний халааг авсан хүн нь Мөнхбатын Уранцэцэг болж байна.

13. Нийслэлд хотод шилжин 38-р сургуулийн сурагч болсон М.Уранцэцэг 18 насандаа 2008 оны жүдогийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлэн алтан медаль авсан. Тэрбээр 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болон Ш.Цэвэлмаа багшийнхаа шавь нь болсон билээ.

14. Түүний олон сайхан барилдаануудаас хамгийн гайхалтай барилдаан нь 2013 оны ДАШТ-д тохиож, аваргын алтан медалийн төлөө Японы бөх Х.Асамиг хоёр минут 18 секундэд гарт нь өчих мэхээр цэвэр ялж Бразилийн тэнгэрт Алтан соёмбот далбаагаа мандуулсан юм. ДАШТ-ий финалд Япон бөх бараг анх удаагаа өчих мэхээр ялагдсан нь энэ.

15. Хамгийн харамсалтай барилдаан нь Риогийн олимп. Өмнө нь таван удаа ялж байсан Өмнөд Солонгсын бөхтэй барилдахдаа өмд нь гар хүрч, дүрэм зөрчсөн хэргээр ялагдсан. Түүнийг хэрвээ ялсан бол аваргын төлөө шууд гараад ирэх магадлал маш өндөр байсан юм.


16. Уг нь боксын тамирчин болох чин хүсэлтэй байсан Урнаа Баянхонгороосоо нийслэлд шилжин ирж дунд сургуульд сурч байхдаа сав л хийвэл Спортын төв ордноор ордог. Бокс хаана нь тоглодог юм бол хайж явахдаа жүдогийн тамирчид бэлтгэлээ хийж байгаатай таарч, жүдог сонгож самбогийн дасгалжуулагч Баярсайханд шалгуулан өөрийнхөө ирээдүйг сонгосон.

17. Казахстаны нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэгтэй олон жил финалдтаарч байгаа. Хоёр Монгол бүсгүйгээс Дэлхийн шилдэгүүд эмээдэг.

18. Японы бөхийг хамгийн олон ялсан Монгол бөх бол М.Уранцэцэг.

19. 2021 оны Токиогийн олимпод хэн гэдгээ харуулахыг хичээж яваа тэрбээр хувийн амьдралаа түр хойш тавьсан.

20. Дэвжээн дээрх Гоёхон цэцэг

Дэлхийд данстай Монгол цэцэг

Хонгор нутгийн Алтан охин

Хосгүй заяагдсан Уранцэцэгээ

Татами дээрх Гоо үзэсгэлэн

Талын нүүдэлчдийн Үнэт эрдэнэ

МОНГОЛ нэрээ орчлонд тамгалсан

Мохошгүй дайчин Хатдын удам аа

 


Ч.Амартүвшин

фото сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.