Дуучин С.Гантогоо
Үнэхээр аймшигтай бас харамсалтай
Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд болон дүү нартай хүмүүс анхаарна у
Ахлах ангид сурдаг үлгэр жишээ болсон хайртай дүү минь 2 (үүнээс ч илүү) жилийн турш ангийнхаа хүүхдэд (түүний нийлдэг 30~50 орчим бүрэлдэхүүнтэй бүлэг болсон мафижсан хүүхдүүд) дээрэлхүүл ж , зодуул ж ,заналхийлүүл ж, мөнгө төгрөг өгч, сэтгэл санааны гүн хямралд орж байсан байх юм.Зөвхөн манай дүү бус ангийн сайн найз болон бусад хүүхдүүд, тус сургуулийн ахлах ангийн сурагчид хүртэл удаа дараа хохир ч байсан гээд боддоо
Сая л энэ тухай мэдэж гэр бүлээрээ гүн шоконд орж сургуулийн удирдлагуудтай уулзан хохирог ч болсон хүүхдүүдийн асран хамгаалагч нарын хамт хэрэ г үүсгэн шалгуулж байна.
Та бүхэн өсвөр насны хүүхэдтэйгээ, дүүтэйгээ хэр ярилцдаг вэ
Сургуулийн орчинд ямархуу байдаг талаар сайн асууж лавласан у
Миний дүү бол ахлах анги хүртлээ ангийн дарга хийж, нийгмийн асар идэвхитэй онц сурлагатан ба сургуулийнхаа тэргүүний сурагчидын нэг юм. Гэр бүлийн анхаарал маш сайн байдаг гэж бид өөрсдийгөө боддог байсан боловч дээрхлэл т , дарам т , заналхийлэ л нь ийм аймшигта й даамжирсныг үнэхээр мэдэлгүй өнгөрөөж байсандаа харамсаж байна.
Миний дүү ухаантай болохоор дээрэлхүүл ж байсан найзын хамтаар өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж байжээ.
Ер нь бол миний дүү болон найз нь хэнд ч дээрэлхүүлээ д байхгүй бие бялдрын хөгжил сайтай юм л даа.Гэтэл олноороо нийлсэн бүлгийн дарамтан д ордог байсан байна шүү дээ.
Дүү минь гэр бүлээсээ зөвшөөрөл аван боксын дугуйлан, каратэгийн дугуйлан гэх мэт биеэ хамгаалах урлагт явдаг байсан нь аймшигтай хүмүүжилгүй, хүчирхийлэг ч болсон эдгээр хүүхдүүдээс өөрийгөө болон бусдыг хамгаалах гэсэн зорилготой байсан юм байна.Хөөрхий дүү минь.Ямар аймшигтай вэ бурхан минь.
Аргаа барж гэмтэ ж бэртэх магадлалтай боллоо гээд бидэнд мэдэгдэж ил болсон юм.Би зөвхөн өчүүхэн хэсгийг л бичлээ.Бурхан минь өр өвдөж байна.Уур хүрч байна.
Яг үнэндээ ямар ч хүмүүжилгүй, заналхийлэг ч , хүчирхийлэг ч болсон эдгээр хүүхдүүдэд бурууг өгмөөргүй байна.Энэ бол цэвэр эцэг эхийн анхаарал халамж муу байсантай салшгүй холбоотой.Цаашлаад анги удирдсан багшийн анхаарал ч маш их хамаатай.
Хүүхдийн хамгийн аюулгүй байх орчин бол гэр болон сургуулийн орчин байдаг.
Та мэдэх үү
Үе тэнгийн дээрхлэл т , үзэн ядал т , заналхийлэ л , сүрдүүлэ г , ялгаварлан гадуурхал т , хүчирхийлэ л нь өсвөр насны хүүхдийн амиа хорлолты н 80 хувийн эзэлж байна.Монгол улс өсвөр насныхны амиа хорлолтоор дэлхийд 3т ордог гэсэн сэтгэл эмтрэм статистик мэдээлэл байна.
Сүүлд нь гэж хэлэхэд “Бид ирээдүйрүүгээ гар буугаар буудавал эргээд бид нарыг их буугаар буудах болно” гэж үг байдаг.
Дахин хэлье
Өсвөр насны хүүхэдтэйгээ, дүүтэйгээ сайн тулж ажиллаж маш сайн ярилцах зайлшгүй шаардлага байна шүү.
Цаашид хэн нэгэн аавын хүү, ээжийн охин бүү ялгаварлан гадуурхалт, үзэн ядал т ,дээрхлүүлэл т , зодуу р , заналхийлэ л , сэтгэл зүйн дарамтан д бүү өртөөсөй.
Бүгдийг бичиж үнэхээр чадсангүй. Хэрэг үүсгээд явж байгаа болохоор баримт дэлгэсэнгүй.Та бүхэн харах юм бол бараг л ухаан алдаж унах болно.Тэр хараалы г аймшиг т хэллэг, бүлэглэл болсон хүүхдүүдийн үйлдэл гээд үнэхээр ямар аймшигтай нийгэм бэ гэж бодогдох болно.Юун кино…
Миний бие нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өсвөр насны хүүхдүүдийн сайн сайхны төлөө анхаарал хандуулж тууштай ажиллах болно.Эцэг эхчүүд, асран хамгаалагч, өсвөр насныхан минь надтай хамт тэмцэцгээе.Сайхан ирээдүйн төлөө.