Тусгаарлах байранд дахин нэг нас барлаа
Өчигдөр тусгаарлах байранд байсан хүн нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал, Баянгол зочид буудлын хажууд байрлах Corprate зочид буудалд тусгаарлагдаж байсан эрэгтэй хүн таван давхраас унаж нас барсан байна. Тухайн иргэн нь 2021 оны 03-р сарын 12-ны өдрийн Солонгосын чартер нислэгээр эх орондоо ирээд тус зочид буудалд тусгаарлагдаж байсан ажээ.Талийгаач нь 39 настай Т гэгч байсан бөгөөд уг хэрэг 23:00 цагийн орчим болсон байна.
Албан бус мэдээллээр тухайн иргэн оргох гэж байгаад ийнхүү золгүй байдлаар нас барсан гэх мэдээлэл байна. Одоогоор уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.