Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндоржийг сэтгүүлчийн үхэлд буруутай эсэхийг шүүх хурал болж байна
Гэмт хэрэг

Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндоржийг сэтгүүлчийн үхэлд буруутай эсэхийг шүүх хурал болж байна

coolНийтэлсэн: cool03/17/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндоржийг сэтгүүлчийн үхэлд буруутай эсэхийг шүүх хурал болж байна

Зургийн тайлбар: Шүүгдэгч Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын мэргэжилтэн Э.Мэндсайхан, Б.Лхагважаргал

Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын мэргэжилтэн Э.Мэндсайхан, Б.Лхагважаргал нарт холбогдох хэргийг тус аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж эхэллээ. Дээрх гурван хүнийг тус аймгийн ГБХЗХГ-ын даргаар ажиллаж байгаад 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө цаг бусаар амиа алдсан С.Болормаагийн үхэлд буруутгаж байгаа юм. Тодруулбал, Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнд хүмүүс архи уухад талийгаачийн гар утас руу “Дарга нэг шил юм аваад ир гэж байна” гэсэн зурвас бичээд улмаар хамт очсон хэмээн дээрх газрын мэргэжилтэн Б.Лхагважаргалыг хэрэгт холбогдуулсан бол, мэргэжилтэн Э.Мэндсайханыг талийгаачийг үүрч гаран автомашинд нь суулгасан, улмаар үхэлд хүргэх аюултай байдалд орхисон гэж буруутгаж байгаа билээ. Тиймээс Говь-Алтай аймгийн Прокурорын газраас дээрх гурван хүнд Эрүүгийн хуулийн 15.2-2.2 дахь хэсэгт заасан “…хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн юм. Улмаар гэм буруутай, эсэхийг хэлэлцэх хурлыг өнөөдөр 09.00 цагт хийхээр товлож, хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хохирогч, яллагч, өмгөөлөх талын хүсэлтийг сонсоход шүүгдэгч В.Рэнцэндоржийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг “Миний үйлчлүүлэгч аймгийн Засаг дарга байсан, нэр хүндтэй хүн. Гэтэл хэвлэлээр гаргаж байна. Тиймээс хэвлэлийнхнийг оруулахгүй хаалттай явуулъя” гэсэн бол шүүгдэгч Б.Лхагважаргалын өмгөөлөгч ч үүнийг нь дэмжжээ. Харин Э.Мэндсайханы өмгөөлөгч Б.Одбаяр өмнө нь энэ шүүхэд захиргааны ажилтан байсан. Тиймээс тус шүүхийн шүүгчдээр хэргийг хэлэлцүүлбэл ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна.
Тиймээс шүүх хурлын 13.00 цаг хүртэл завсарлуулж, шүүгдэгч гурван хүний өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэхээр болжээ.
Энэ сарын 1-нээс дагаж мөрдөж буй Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 12 дугаар зүйлд Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байхаар хуульчилсан. Тодруулбал:
12.1.Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна.
12.2.Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна.
12.5.Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлнэ. Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журмыг Ерөнхий зөвлөл батална.
12.6.Төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр нэвтрүүлж болох бөгөөд холбогдох журмыг Ерөнхий зөвлөл батална гэж заасан. Тиймээс өмгөөлөгч нарын гаргаж буй хаалттай хэлэлцүүлэх санал нь хууль зөрчиж буй нэг хэлбэр юм.

гэмт хэрэг шүүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.