УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Үүнтэйгээр холбоотойгоор эрхэм гишүүд ковидын халдварын эсрэг вакцин тариулсаар байгаа юм. УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Синовак вакцин хийлгүүлж, ард иргэддээ уриалга гаргажээ.
Тэрбээр “Ковид 19-ийн вакцинд 50-иас дээш насныхан хамрагдах шийдвэр гарсан бөгөөд хуваарийн дагуу очиж байгаа вакцин( Синовак)-аас хийлгэв. Олон түмэн минь Ковид19-тэй тэмцэх, хүндрэлээс сэргийлэх арга вакцинд өргөнөөр хамрагдаарай. Мөн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахицгаая. Зай барь. Маск зүү. Гараа угаа” хэмээн уриалсан байна.