Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»“Таван цагаргиг”-аар тамгалагдсан СЭТГҮҮЛЧ -ШҮҮГЧ
Нийгэм

“Таван цагаргиг”-аар тамгалагдсан СЭТГҮҮЛЧ -ШҮҮГЧ

coolНийтэлсэн: cool03/22/2021Шинэчилсэн:03/22/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Таван цагаргиг”-аар тамгалагдсан СЭТГҮҮЛЧ -ШҮҮГЧ


“Токио-2020” олимпийн бамбар аялуулах, триатлон-дуатлоны спортыг сурталчлах аяныг Ц.Сандуй даргатай Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс санаачилж Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын хилийн 1 тоот баганаас эхлүүлж байв. Аян өрнөсөөр Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг, Орвог гашууны бор толгойд Монгол Улсынхаа төрийнхөө далбааг мандуулж, Токиогийн олимпод оролцох тамирчдынхаа аз хийморийг даатгаж байсан нь саяхан.
Гэтэл тэрхүү билгэдэл өнөөдөр биеллээ олж Дэлхийн триатлоны холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын иргэн Б.Цагаанбаатарыг “Токио-2020” паралимпийн наадмын шүүгчээр томилсон байна.


Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын амьдаа Б.Цагаанбаатар ч бас өөрийн гэсэн ертөнцтэй хүн. Түүнийг “Таван цагариг”-ын Цагаанаа гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Бараг л “Таван цагариг”-аар ТАМГАЛАГДСАН гэж хэлж болох түүнийг спортын сэтгүүлчид, спорт сонирхогчид илүү мэднэ.
МУИС-ийн сэтгүүлчийн ангийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр оюутан байхын л “МУНДАГ” оюутан байсныг мэдэх юм. Нэг үгээр бол тэрбээр найз нөхөд, ангийн хамт олон, багш нартаа хүлээн зөвшөөрөгдсөн тийм л сайн оюутан байсан. Түүний хөдөлмөрч аливаад тууштай, цэгц, шударга зан чанар нь өнөөдөр ийм өндөрлөгт хүргэсэн гэхэд болно.
Монголын триатлоны холбоог үүсгэн байгуулалцсан тэрбээр тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 2004 оноос эхлэн ажилласан байдаг. Амьдралынхаа 20 орчим жилийг энэ спортод зориулж яваа тэрбээр Олон улсын II зэргийн шүүгч гэх эрхэм цолыг 2012 онд хүртсэнээс хойш тив, дэлхийн чанартай нийт 30 гаруй тэмцээнийг шүүсэн байдаг. Мөн түүнийг 2019 оны Азийн триатлоны холбооны шүүгчдийн хорооны даргаар томилсон нь тун нүдээ олсон томилгоо байсныг тухайн үед спорт сонирхогчид шуугьж байв.


Тэрбээр өнөөдөр “Токио-2020” олимпийн паралимпийн тэмцээнийг шүүх эрх авсан нь
• 2012 онд олимпийн эрхийн тэмцээнүүд,
• 2013 онд Лондонд болсон ДАШТ-ний финал,
• 2014 оны Дохагийн Дэлхийн цом,
• 2014 онд Инчоны Азийн наадам,
• 2019 онд Дэлхийн цомын тэмцээний ахлах шүүгч,
• 2020 онд өвлийн триатлоны Дэлхийн цом зэрэг томоохон тэмцээнүүдийг
зэгсэн сайн ШҮҮСЭН учир түүнд үзүүлж буй итгэл юм.
Шүүгч мэргэжлийг ЧИН ШУДАРГА хүн л хийж чадна гэж хүмүүс итгэдэг. Юутай ч тус холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Цагаанбаатар хоёр нэг зорилгын төлөө хамтдаа тэмүүлж буй хүмүүс. Тэдний чин хүсэл бол Монголын триатлоны спортыг дэлхийн түвшинд хүргэх. Тийм түвшинд хүрэхэд ч монголчуудад маш том боломж бий гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн нь ч бий.
Ямартай ч олимпод оролцох тамирчдынхаа хамтаар Б.Цагаанбаатар шүүгчийнхээ хэрхэн ажиллахыг Монголчууд харах нь. Тэрбээр 8-р сарын 24-нөөс 9-р сарын 5-нд “Токио-2020” олимпийн паралимпийн тэмцээнийг шүүж Монгол гэх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгана.

 

гэгээлэг мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.