Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хөгжлийн банкны албан тушаалтнуудын өмгөөлөгч нэг яаманд дарга болсноос үүдэн шүүх хурлыг хойшлууллаа
Мэдээ

Хөгжлийн банкны албан тушаалтнуудын өмгөөлөгч нэг яаманд дарга болсноос үүдэн шүүх хурлыг хойшлууллаа

coolBy cool03/28/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдаж байсан хүмүүс эрх мэдлээ урвуулж, гадаадаас босгосон бондын хөрөнгийг шамшигдуулсан хэргийг АТГ-ынхан шалгаж шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө.

Тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд лхагва хэлэлцэхээр товлоод байсан юм. Тус шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж гаргасныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны долдугаар сарын 24-нд хэлэлцээд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэж дүгнэсэн. Дээд шүүхэд дээрх гурван шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Н.Цэцэгмаа, Л.Дашравдан нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг эсэргүүцэн гомдол гаргасан ч шүүх хурлаар хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэсэн. Тиймээс анхан шатны шүүх ийнхүү хэлэлцэхээр товлосон аж. Гэвч шүүх бүрэлдэхүүн хурлыг ирэх сарын 21 хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.

Учир нь өмгөөлөгч Л.Дашравдан нэгэн яаманд хэлтсийн дарга болж буй учраас үйлчлүүлэгчдээ эрх зүйн туслалцаа үзүүлж чадахгүйд хүрсэн аж. Мөн өөр нэг өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн, хэрэгт дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан зэргийг харгалзан ийнхүү шүүх хурлыг ирэх сард хийх захирамж гаргасан байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гишүүн Ч.Отгочулуу нар 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг банкны төв байрны 11, 12 давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан байдаг. Бусдад давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авахдаа ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн тэднийг буруутгаж буй билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.