Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Сэрэмжлүүлэг: Бүх яамны ТНБД нар халдвартай иргэний ойрын хавьтал болжээ
Нийгэм

Сэрэмжлүүлэг: Бүх яамны ТНБД нар халдвартай иргэний ойрын хавьтал болжээ

coolBy cool03/29/2021Updated:03/30/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дайчилгааны тухай хуулийн дагуу цэрэг, стратегийн сургалтыг УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд, яамдын ТНБД, аймаг, сум, дүүргийн засаг дарга нарыг хамруулдаг.

Уг хуулийн дагуу бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг өнгөрсөн баасан, бямба гаригт Төв аймгийн Алтанбулаг сум дахь Таван толгой дахь зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд сургажээ.

Уг сургалтад Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийг “дайчилсан” байна. Ингэхдээ уран бүтээлчдээс 2021.03.24-ны өдөр PCR шинжилгээ авч, 2021.03.26-ны өдөр автобусанд 40 гаруй хүнийг тээвэрлэн авч явсан байна. Харин уг бүрэлдэхүүнд багтсан нэг бүжигчин бүсгүйн хариу гараагүй байхад явсан бөгөөд тухайн хүн халдвартай болох нь тогтоогдсон байна.

Ингэснээр бүх яамын төрийн нарийн бичгийн дарга нар халдвартай иргэний ойрын хавьтал болж байгаа юм.

Цар тахлын үед бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах ёстой байсан. Гэвч УОК-ийн бүрэлдэхүүнд багтдаг батлан хамгаалахын сайдын харъяа газарт ийм хариуцлагагүй үйлдэл гарсанд болон мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор тус яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахаар залгасан боловч утсаа авсангүй.

Халдвартай иргэний ойрын хавьтал болсон төрийн нарийн бичгийн дарга нарын хувьд уг сургалтаа дуусаад цэргийн цол авдаг. Одоогоор тэднийг тусгаарласан эсэх нь тодорхойгүй байна.

Үүнээс гадна Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ажилчдыг өнөөдөр дахин цуглуулж арга хэмжээнд оролцуулах гэж байсан боловч тараасан байна. Уг нь цар тахлын үед баяр наадам, сургалт хийх нь битгий хэл бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байхад УОК-ын бүрэлдэхүүнд байдаг.

Батлан хамгаалахын сайд анхаармаар..

А.Баярмаа

Нийтлэлчид сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.