Жүжигчин Мягмарын Дорждагва “Тод магнай” киноны Түмэнгийн дүрээр эхэлсэн түүний уран бүтээлийн зам үргэлж тод явсан.
Амьдралынхаа 38 жилийг тайз, дэлгэцийн урлагт зориулж, энэ л замаасаа хазайлгүй, өдийг хүртэл зүтгэж байна.
Тэрээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үедээ ханийнхаа талаар ийнхүү ярьжээ.
Түүний хань Ч.Өлзийням сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Тэд ханилаад 20 гаруй жил болжээ.
Тэрээр “Хүний амьдрал, аз жаргалын 90 хувь нь ханилсан ханиас шалтгаалдаг. Би 30 нас нэлээд гартлаа ганц бие явж байгаад ханьтайгаа таарсан. Надад байхгүй бүхнийг бий болгож, нөхөж чадах хэмжээний хүн хажууд минь байгаа учраас би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Мөн хүү минь хэнээс ч илүү миний амьдралын баяр баясал юм. Миний хань ямар нэгэн юм болоход миний хань яагаад ингээд байна вэ гэж учир шалтгааныг харж ханддаг.
Ийм зан чанар тэр бүр хүн байдаггүй гэж боддог” гэлээ.
Уран бүтээлчдээ амжилт хүсье.