Монгол улсын өсөх идэр начин Э.Энхбатын гар утас олдохгүй байгаа бөгөөд хэрэ г болдог өдрийн орой түүний гар утсыг өөр хүн авсан гэх мэдээлэл гараад байсан билээ.

Энэ талаар Э.Энхбат начны гэргий Б.Нандинцэцэгээс тодруулхад.Тэрбээр “Манай нөхрийн гар утас олдохгүй байгаа нь үнэн. Хэрэ г болдог орой нөхрийгөө ГССҮТ-д хүргэснийхээ дараа гэнэт утас нь яасан юм бол гээд залгатал дуудаад байгаа хэрнээ авахгүй байсан. Хэргий н газарт очиж хайгаад олоогүй. Тэр орой намайг цахим хаягтаа хэрэ г болсон тухай нийтэлсний дараагаар олон хүн залгасан юм билээ.
Гэтэл гар утсыг нь эрэгтэй хүн аваад “Юу болоод байна вэ” гэж асуухад нь “Өө, юу ч болоогүй шүү дээ. Зүгээрээ, гэр бүлийн асуудал” гэж хэлсэн байна лээ. “Чи Э.Энхбат мөн үү” гээд асуухад нь шууд тасалсан гэжээ.

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлэлж буйгаар Начин Э.Энхбатын хоёр ширхэг гар утсыг Н.Түвшинбаярын жолооч Ө авсан байжээ.Ө нь өнөөдөр хоёр ширхэг утсыг нь гаргаж өгсөн гэв.

