Монгол түмний сэтгэлд зүрхэнд “Жинжиймаа” киноны дүрээр мөнхөрсөн жүжигчин Алаг нүдэн Д.Ганцэцэг билээ.

Хатуу зөөлөнтэй хорвоогийн жамаар, халуун залуу насандаа хань ижлээ алда ж , хагаца л гунирхалы н сүүдэрт ганцаарда ж суусан хүндхэ н өдрүүдийг урлаг хэмээх гэгээн ертөнцөөр сүлж, амьдралыг сөрж яваа чадалта й эмэгтэй.

Тэрээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үедээ
“Би ханиасаа дэндүү сайхан хайрыг мэдэрсэн. Бидний амьдрал аз жаргалтай, гэгээн дурсамж бүхнээр дүүрэн өнгөрсөн. Тэр сайхан дурсамжаа хэзээ ч мартахгүй, нандигнаж явах болно. Эрэгтэй хүнийг хайраар бүүвэйлж өсгөвөл илүү уян зөөлөн, бүсгүй хүнийг хайрладаг болдог юм шиг. Би хөвгүүддээ аль болох уян хандахыг хүсдэг. Эхийн хайраар дутаахгүй юмсан, аавынх нь дутуу орон зайг хайраараа нөхөхсөн гэж бодож явна” гэжээ.

Ододтой бүжиглэе шоуны анхны үзүүлбэрээрээ олны хайрыг татсан билээ.Жүжигчин маань би сүүлийн 10 жил ийм бүтэн жаргалтай байсангүй гэсэн юм. Мөн тэгш дүүрэн жаргалтай болгосон бүжгийн урлагтаа талархая хэмээн дүүрэн жаргалтай хэлсэн.

Ханиа алда ж хоёр хүүгээ бүтэн жаргалтай амьдруулах гэж хичээсэн чадварлаг эмэгтэй.Аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье.


