Н.Учрал гишүүн цахим хуудаснаа “Нэгэн уулзалтан дээр надаас “Ээжийгээ баярлуулах хамгийн том бэлэг юу вэ” гэж асуусан юм. Би хариуд нь ”Ээжийгээ амар амгалан байлгах л байхдаа” гэж хариулсан.

Би энэ үгэндээ эзэн байхыг, ээжийхээ чихийг халууцуулж нойрыг нь хумслахгүй юмсан гэж ихэд хичээсээр ирсэн ч өнгөрсөн 4 сарын хугацаанд үнэхээр хэлсэндээ хүрээгүйдээ сэтгэл шанал ж зүрх минь нулимсаар дүүрсэн. Хүүгийнхээ төлөө сэтгэл нь сэмэрч элэг нь эмтэр ч миний хайртай ээж 4 сар бүтэн нойртой хоносонгүй гэж бодохоор өөртөө гомдож өмөлзөх сэтгэл төрнө.
Өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр. Би ээжийгээ бүтэн нойртой хонуулж сэтгэлийг нь амар амгалан байлгамаар байна. Энэ миний эжийдээ барих бэлэг. Тиймээ, Би ээжтэй хүн шүү дээ. Хүнд өвчинтэ й тэмцэ ж тэвчи ж тэсэ х мөч бүрт түшээд авах ээжтэй хүн чинь үхэ ж болдоггүй юм гэж өөрийгөө хурцлах он цаг хором.
Ээжээ хүү нь таныгаа дахиж зовоохгүй ээ. Таны минь аз жаргалтай инээмсэглэл хичнээн сайхан билээ дээ. Тандаа хорвоод мэндэлсэн өдрийн мэндийг хүргэе. Хайртай шүү.
Залуус минь, энгэсэг будаг, элдэв чамин зүүлт, эрхэм алдар нэр, энэ улсын ерөнхийлөгч, хэмжээлшгүй баян тансаг болоод ч ээжийгээ амар амгалан байлгахаас өөр том бэлэг байдаггүй юм гэнэ лээ. Ээжийгээ хайрлаж яваарай” гэжээ.
Сайхан бүхнийг хүсье.

