Үзэгч олонтой ихэнх шоунд оролцож, өөрийгөө мартагдуулахгүй яваа хүн бол дуучин Б.Маралжингоо. Тэмцэгч аавын эрх охин тэрбээр цахимд ээлжит дуулианаа тарьсан ч зарим хүний шүүмжлэлд өртжээ.
Тодруулбал, мэдрэмжтэй, өөрийнхөөрөө байж чаддаг дуучин Б.Маралжингоо хөл хорионд хамт орох хүн хайж байгаагаа зарлав. Мэдээж энэ нь хошигнол байсан. Гэвч түүний энэхүү хошигнолыг ойлгоогүй хүмүүс ихэд шүүмжилж байгаа харагдсан.
Ямартай ч төр засгийнхаа шийдвэрийг дэмжиж залуустаа зөв үлгэр дуурайлал үзүүлж байгаад баярлалаа Б.Маралжингоо.