Синофарм вакциний хоёр тунгийн хоорондын зай 21-28 хоног гэж вакциний заавар дээр бичсэн байхад, манай ЗГ 56 хоног гэж оргүй худал хэлж байна. “Ард иргэд юу ч мэдэхгүй тэнэг маанаг юм чинь яасан ч яадаг юм” гэж хандаж байх шиг.
“Яасан дуусдаггүй вакцин бэ” гэж гайхаж байсан чинь, олон хүнд хийсэн болж, их тоо гаргах гээд бүгдийг нь хийчихсэн, бүх хандивын вакцин дууссан аж. Зааврын дагуу хэрэглэхгүй бол эм бэлдмэл үр дүнгүй, бүр сөрөг болдог. Захаасаа хүмүүсийн II тунгийн хугацаа тулж байгаа. Тэр ЗГ-т хамаагүй ажээ.
“Хятадын дарга нар 56 хоног гэж зөвлөмж гаргасан” гэж хятадын талыг баримтлагчид давшилж байна. Хятад дарга нарын үгийг мухар сохроор дагах ёстой юм уу. Хятад дарга нар үнэний туйл уу, амьд бурхад уу? Тэд нэг юм хэллээ гээд манай эрх баригчдын бүх муу үйл ариудчихдаг цагаадчихдаг юм уу?
Тэд вакциний зааврыг аман зоргоор өөрчилдөг гэж байхгүй л дээ. Эсвэл бүр II тун хийхгүй бол хэрхэхийг судлах туршилтанд оруулж байж болох. Эхлээд хулхи вакциний эхний тунг туршсан, одоо энэ.
Сонор сэрэмжгүй, ухаан мэдрэлгүй байвал ямар ч туршилтын амьтан болгон дарлаж доромжил ж болох л доо.
Манай төр дэлхийн гуйлгачи н царайлалгүй, ДЭМБ-ийн стандартад нийцсэн, чанартай сайн вакцинаар ард иргэдээ хангах ёстой юм уу?
Гадаадын тусламжийн мөнгө сураггүй. Вакцин авах мөнгө байхгүй. Ийм усан тэнэг ЗГ дэлхийд байхгүй. Даруй огцор!
Munkhbayar Ch