Н.Түвшинбаярын хөрөнгөний хэмжээ ойролцоогоор 8.4 тэрбум
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь нийтдээ 4,216,000,000.0 төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 14 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй.
Туулах чадвар сайтай 170,000,000.0 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, 1600 хонь, 300 адуу, 512 үхэр, хурдан удмын 20 адуу, 20 тэмээ, 320 ямаатай. Түүнийг Олимпын аварга болдог жил Булган аймгийн ард 1000 цагаан хонь цуглуулан бэлэглэжээ.
1,900,000,000.0 төгрөгийн үнэ бүхий гурван ширхэг газар, 1,490,000,000.0 төгрөгийн үнэ хүрэх үнэт эдлэл хэрэгсэлтэй.
Бусдаас авах 1,636,000,000.0 төгрөгийн авлагатай, “Өү Би Жи энд Эм Эм” ХХК, “Түвшин Мандах Оргил” ХХК, “Рич Дилаят” ХХК, “Түвшин групп” ХХК, “Эххонгор Хурд” ХХК, “Тэгрикорпорэйшн” ХХК, “Түвшинсан” ХХК, “Түвшиннэйшнл Фаундэйшн” ХХК, “Ниватрейд” ХХК, “Жи Даблью Си” ХХК, “Тодгоулд” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Найдан ТБ” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг хур хөрөнгөтэй нэгэн .