Хүн бол дасамтгай амьтан. Судалгаанаас үзэхэд, эрэгтэй найздаа дасаж дурласан охид нэлээд бий гэх.
Харин эрчүүдэд нөхөрлөл нь найз охидынх нь сэтгэл хөдлөл бүхий амьдралаас илүү сэтгэл зүйн тогтвортой байдал, зөрчилдөө н ийг шийдвэрлэх чадварыг өгдөг ажээ.
Тиймээс дурласан бүсгүйгээсээ илүү найзууддаа өөрийн сэтгэлээ нээж, мэдрэмжээ ярих нь илүү амархан байдаг гэнэ.
Тэгвэл монголын олны танил хүмүүсээс нөхөрлөлөө хайр сэтгэл болгосон хүмүүсийг онцлоё.
Найруулагч Б.Баатар, жүжигчин Ч.Ундрал
Найруулагч Б.Баатарыг “Hero” энтертайментийг байгуулаагүй байхад жүжигчин, нэвтрүүлэгч Ч.Ундрал тухайн үеийн эрчүүдийн нүд, сэтгэлийг булаадаг бүсгүй байв. Тэрбүү хэл, “Намайг Амараа гэдэг” гэдгээр танигдсан жүжигчин Амарсайхантай оюутны ширээнээсээ үерхэж, нэг гэрт орохоос наагуур явсан гэх.
Тухайн үед найруулагч Б.Баатар тухайн үеийн хамгийн алдартай нэгэн студид туслах найруулагч хийдэг байж. Хэн хэн нь телевизийн салбарт ажилладаг, үе тэнгийн найз нөхдийн харилцаатай явсан гэдэг. Харин 1998 оноос хойш жүжигчин Ч.Ундрал Амараагаа орхиж, Б.Баатартай үерхэж эхэлсэн. Үерхэлийнхээ эд оргил үед Б.Баатар “Hero”-г байгуулж, нэр алдарт хүрсэн.
Удаан үерхсэн хосууд 2000 оны сүүлчээр Б.Хабул хүүгээ төрүүлээд, Ч.Ундрал хэсэг хугацаанд уран бүтээлээс завсарлага авсан. Тухайн үед найруулагч Б.Баатар “Монгол туулгатны 100 эрхэм” баримтад нэвтрүүлгээрээ “од” болж байсан үе. Гэвч одоогийн УИХ-ын гишүүн П.Анужинтай амрагий н харилцаа тогтоож энэ бүхэн олноо ил болсон. Нэвтрүүлэгч, жүжигчин Ч.Ундрал хүүгийнхээ эцгийг эс уучилснаар тэд нөхөрлөл, хайр сэтгэлдээ цэг тавьсан.
Дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа
Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө аясаа нэгэнт тодорхойлж, хэдэн мянган дэмжигчидтэй болоод байгаа гэр бүлийн хос бол дуучин Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр нар юм. Үр хүүхэдтэй, хань ижилтэй байсан хүнийг эхнэрээс нь салга ж гэр бүл үймүүлэ н хүүхэд өнчрүүлсэ н гэх таагү й тодотгол Р.Дэлгэрмааг тойроогүй, дагадаг байсан нь бий.
Тэгвэл хүмүүсийн энэ бодол худа л болох талаар дуучин Д.Хишигбаяр “Дэлгэрмаа намайг эхнэрээс салга ж суусан гэдэг шал худл а а Миний эхний амьдрал бүтэлгүйтсэ н нь үнэн.
Би хүүгээ өөр дээрээ авсан. Хүү маань одоо 23 настай. Би Дэлгэрмаатайгаа уран бүтээл хамтарч хийж байгаад нэг гэрт орсон. Ханьтайгаа амьдраад сайхан л явж байна. Бид хоёрын хүү 6 настай болчихлоо. Хэнд ч гэсэн өнгөрсөн амьдрал байдаг л хорвоо шүү гэж сэтгэгдэл бичдэг хүмүүст хэлье” хэмээн ярьжээ.
Дуучин У.Далантай, С.Эрдэнэцэцэг
“Сайхныг тань харангуутаа дурласан юм. Сэтгэлийг тань танингуутаа уярсан юм” гэж хоолой нийлүүлэн хайрын харцаа ширтэлцэн байж бие биедээ дасан дурласан дуучид бол яахын аргагүй У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар.
Хослон дуулах үедээ хамтын амьдралаа зохиож хэсэгтээ хайр дурлалдаа шатаж явсан тэд хослон дуулах хувьтай байсан ч хослон амьдрах хувь дутсан гэлтэй хоёр тийш болоод удаж байна.
Мөн л тайзнаа бүү хэл нэг үйл ажиллагаан дээр хамт үзэгдэж харагддаггүй. Цаанаасаа хослон дуулах заяа төөрөгтөй хос дуучид гэвэл тэднийг гэмээр дууг амьдруул ж, амилуулж чадаж байсан тэд.
Гэвч тэдний хайр дурлал хамт дуулахад хори г саа д тотгор болсон гол хүчин зүйл. У.Далантай шинээр амьдрал зохиож хүүтэй болсон бол С.Эрдэнэцэцэг насаараа ганц бие амьдрахаар шийдсэн гэлтэй ганц бие сайхан бүсгүй хэвээр.
Тэдний хайр дурлал хамтран дуулах, найз нөхөрлөлөөс эхэлж эцэс төгсгөлд нь салса н .
Гэхдээ 23 жилийн дараагаас дахин “сайндаж” хамтарсан тоглолт хийсэн.
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг
Тэд бол СУИС-ийн нэг ангийн хоёр. Оюутан ахуй үедээ дуучин Б.Болд “дээд ангийн эгч” Э.Чулуунчимэгтэй дэр нэгтгэж, Аялгуу хэмээх хөөрхөн охинтой болсон. Тэднийг ханилахад Б.Болдын одоогийн эхнэр Х.Мөнгөнцэцэг ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан гэдэг.
Гэвч он цагийн явцад Х.Мөнгөнцэцэг гэр бүлийн хосуудыг салха д ч нөлөөлсөн гэх яриа бий.
Х.Мөнгөнцэцэг ярилцлагандаа “Би Болдоо, Чука хоёрыг аз жаргалтай хамтдаа сайхан амьдарч байхад нь амьдрал дундуур нь орж ирээд с.а.л.г.а.а.д суусан юм байхгүй. Чука ч юу болсныг өөрөө мэдэж байгаа. Аливаа юм болгон хоёр талтай” гэжээ.
Дуучин Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа
Мөн л оюутны ширээнээс нөхөрлөж, тохой нийлүүлэн хослон дуулж олонд танигдсан дуучин Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа нар хамтдаа дуулахаа болиод удаж байна.
Хайр сэтгэлийн холбоотойгоос гадна хамтдын амьдралаа эхлүүлж бүр цаашлаад хэдэн хүүхэдтэй болохоо ярилцаж байсан хосууд бусдынхаа жишгээр салцгаасан.
Бараг л хамт дуулж эхлээд л хамт амьдарсан тэд уран бүтээлийн хамтрагчид байсан байх. Олон жил хамт амьдрахдаа өөр өөрсдийнхөө орон зайг тодорхойлж, алдар хүндийн эзэд болсон даруйдаа хоёр тийш болсон.
Өмнө нь амьдралтай байсан Ч.Бат-Эрдэнэ дуучин бүсгүйгээс өрх тусгаарлаж хуучин эхнэр, хүүхэд дээрээ эргэж очин гадаадад сурч боловсорч байгаад ирсэн.
Чих тавих нь ээ хуучин эхнэрээсээ дахиж салаа д шинэхэн амрагт ай болсон гэх. Үүнийг харин цаг хугацаа л харуулах байх даа. Анхны амьдралаасаа эхлээд л үүрээ олохгүй дэгдэж яваа дуучин Ч.Бат-Эрдэнийг “нийтийн дууны эрвээхэй үүрээ олоогүй юу” хэмээн үе тэнгийн найзууд нь хошигносон сурагтай.