Хазгар хүргэн хадамсаг гэж энэ үг хаанаас гарсан юм болоо заа яадгийн хадмаа магтанаа . Хадмындаа амьдардаг байлаа эхнэр маань анагаахын оюутан би гагнуур, төмөр сараалж хийдэг машин засдаг тостой хутгалдсан баагий хадам аав ээж маань жирийн л нэг тэтгэврийн хөгшчүүл намайг хайрлана гэж жигтэйхэн Хадам ээж маань хоол өгөхдөө хамаг л махыг нь надад аягална хадам аав маань надад мах ирэхээ байлаа гээд инээдэгсэн Ээж маань хүнд ажил хийж байгаа зайлуул гээд өмөөрнө ккк залуу ч байж дээ хүнээс 1000$ зээлээд гагнуурын аппарат бас бус юм авчихсан ажил орж ирэхгүй чүү чамай л гэж хүүгээ өгнө. Тэр нэгэн өдөр ажлаа тараад гэртээ иртэл галын өрөөнд жирэмсэн эхнэр маань уйлчихсан хадам аав маань хүү минь өртэй юм бол 1000 н доллар молорт нь таарах юм байдаг бол ачаад аваад яв гэчихсэн зогсож байдгийн нөгөө мөнгө зээлүүлсэн залуугын эгч нь гээд 3н бүдүүн авгай ороод ирчихсэн даналзаж байнаа би ч хэллээ хүү мүүгээ би цаг тухайд нь өгөөд яваа шүүдээ юу болоо вээ гэсэн чинь тэр ямар хамаатайн нөгөөдөр бид нар хойшоо явна мөнгө өгөөдөх гэж чарлаад аймаар юм боловоо нөгөө өрөөнд хадам ээж маань 2 чихээ дараад сууж байсансан ёооё ямар өрөвдөлтөй харагдсан гэж бодноо. Би ч хэллээ ямар юм үзээгүй хүмүүс вэ та нар чинь урьдчилж хэлж болно доо хүн хэлээрэй мал хөлөөрөө гэдэгсэн ямар юмандаа чарлаад байгаа юм маргааш аваачаад өгье гээд хэлээд тавьчихлаа.
Хаанаас ч олж өгөх гэж байгаа юм зайлуул нөгөө хэд ч гарын үсгээ зур за яг маг шүү гээд гараад явлаа. 2 хөгшин юм хэлсэнгүй өрөөрүүгээ орсон. Эхнэр маань чи ийм их өртэйгөө хэлэхгүй яасын би айл андуурлаа гэж бодсон шүү дээ чиний нэрийг хэлээд гээд санаа алдаад одоо яахав гэсэнсэн. Уул нь .удахгүй ажил орж ирээд өгчихнө гэж бодож байсым чамд хэлж санааг чинь зовоогоод юу хийх вэ гэж бодоод найз нь аргалчихнаа чи тайвшир гээд унтуулчихаад галын өрөөнд мөн ч их юм бодож суулаа байгаа байдлаа эднийгээ ингэж зовоох гэж дээ гээд өөрийгөө зүхлээ.Үе үе ээж маань миний хүү унтаа гэх юм би ямар ч гарц олсонгүй шөнийг өнгөрөөлөө.
Өглөө эхнэр маань хичээлдээ явсан би ч босоод цайгаа уугаад сууж байтал хадам аав ээж маань дуудаж байна .Би өрөөнд нь яваад ортол авдараа ухаад бор даавуунд боосон юм гаргаж ирээд хүү минь уг нь аав ээж нь 3н хүүхэддээ үлдээнэ гэж бодож байсан юм. Энэ миний ааваас дамжиж ирсэн хэт хутга 2ш мөнгөн аяга сүүжин алтан ээмэг байгаа нь л энэ байна эхнэрийн чинь эгч дүү ойлгоно үүнийг зараад өрөө өгдөө хүү минь гээд өгөхдөө аавынхаа үе дамжсан үнэт зүйлээ 2 гараараа хүндлээд өгсөн сөн . Тэгсэн яасан ах Данзан заа гээд шагнал авч байгаа юм шиг авцийшд үнэн тэнэг толгой шүү .Заа тэгээд ах өвөртлөөд гарлаа замдаа бодлоо яавч үүнийг зарж болохгүй чи ийм дээрээ туллаа гэж үү гээд л за яахуу яахуу. Хүн болгоны таньдаг мэддэг дуучин эгч дээр очоод үнэнээ хэлээд миний яриаг сонсоод надад ямарч барьцаагүй хүүгүй 2000$ зээлж билээ гайхалтай дэлхийд данстай эгч минь. Орой нь өрөө өгөөд 3 хоногийн дараа наймааны замд эргэлт буцалтгүй орсон доо энэ хугацаанд аав ээж эхнэр маань нэг ч удаа үнэт эдлэлээ дурссангүй. Хоёр сарын дараа өрөө өгөөд юмаа аваад гэртээ ирлээ ооё бүх өрөө дарчалаа одоо өргүй болсон гээд бяцхан баяр болоод аав ээж намайг магтаал сайн байна миний хүү гээл ккк нөгөөдхөө хэлээгүй юм чинь эхнэр ч мэдээгүй сэмээрхэн авдар дээр нь өрөөд тавьчилаа манай 2 өрөөндөө ордоггүй би яараад байдаг тэгсэн чинь аав маань орлоо араас нь орсон чинь аав аавыхаа хэт хутгыг элгэндээ тэврээд миний хүү гээд нулимсаа арчихад би тэвэрлээ бодвол аав нь нүдэнд нь харагдсан байхдаа зайлуул, энгэрт минь наалдаад хүүхэд шиг уртаар санаа алдаж билээ, та 2 тоо маш их баярлалаа хүү нь ингэсэн юмаа одоо бүгд сайхан болноо гэж билээ би азтай хүргээн.
Хүний орчлонд хадмууд нэг л нэр муутай кино жүжигт бидний дунд яриа хөөрөөнд төвөгтэй эсрэг талын баатар буруутан болох жишээтэй амьдрал дээр өөр шүүдээ. Миний аав ээж эхнэрийн маань хадам, эхнэрий маань аав ээж миний хадам их л ойрын хүмүүс хэн нэгнээ илүү дутуу харвал аянга буух мэт хагарал үүснэ. 80 дөхсөн уймраа болсон хадам ээжтэйгээ орон гэрт нь амьдарч байгаа хэрнээ ач тач хэрэлдэж байгаа бэрүүдийг харахад, даль жигүүр нь ургаж, хөлөө дөнгөн данган олж байгаа хүргэн бэрүүдээ өөрийхөө хүүхдээс дутуу үзэж гоочилж, үнэн үг хэлсэн хүүхдээ хуруу хумсаа хугалан байж өдий насанд чинь өсгөлөө ингэж тус хариулдаг юмуу гэж нам таглах хүргэн бэртэйгээ барьцсан аав ээжийг харахад нэг л уйтай. Хүүгээ хайрлы гэвэл бэрээ хайрла охиноо хайрлая гэвэл хүргэнээ хайрла гэдэгдээ энэ их танай манай гэсэн талцалын бул чулууг өөрсдөө өмнөө өрөөд түүнийгээ давах гэж бүдэрсээр л явах юмдаа. Өөрсдөөсөө эхлэе бие биенээ хайрлаж хүндэлье эвтэй байя айл өрх болгон улс орны маань тулгуур багана гэдгийг битгий мартаарай.
Хэрүүл хийвэл хэрүүл л ирнэ, тус хийвэл тус л ирнэ, хайрлавал хайр ирнэ, халамжилвал халамж л ирнэ юу хийж үйлдэнэ тэр л чамд ирнэ их энгийн ойлголт, хариу нэхвэл бүгд үгүй болно, өөрөө биш юмаа гэхэд өрөөлөөр ирдэг өгөх авахын хорвоо шүү. Зүгээр л эргэн тойрон байгаа дотно хүнээ хайрлан хамгаалая..
А.Чимид-Очир