Нэг сая тун Sputnik-V вакциныг тавдугаар сарын дундуур орж ирнэ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Онош нь батлагдсан хүмүүст ЭМД-аас санхүүжилтийг нь олгож эхэлсэн. Түргэвчилсэн оношлуур, хамгаалах хувцсыг дүүргийн эмнэлэг, орон нутгуудад хуваарилж байгаа. 23-нд БНХАУ-аас 200 мянган түргэвчилсэн оношлуур авч хөдөө орон нутгуудад өгсөн. Вакцины дараа дараагийн татан авалт тодорхой болбол хөдөө орон нутагт вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. Хорих ангиуд руу ХӨСҮТ-өөс баг явуулж оношлогоо эмчилгээ хийлгэж байгаа. Нярай хүүхдүүд Эх нялхсын төв дээр авах ор бэлдсэн. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь архаг суурь өвчтэй хүмүүс байна. Нас барсан хүмүүсийг задлан шинжилгээнд оруулах боломж байхгүй. Хэрвээ задлан шинжилгээ хийвэл энэ хүмүүсийн нас баралтын шалтгааныг тогтоох боломжтой. Нас барсан хүмүүсээс гурав нь вакцин хийлгэсэн хүмүүс байна. Нэг сая тун Спутник вакцин тавдугаар сарын дундуур тунг оруулж ирнэ гэж төлөвлөж байна. Тэдний өдөр оруулж ирнэ гэсэн тодорхой зүйл алга” гэв.