А.Адъяасүрэн гишүүний гоолиг байдаг нууц жор
Өнгөрсөн жил шинэ парламент байгуулагдах үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар, А.Адъяасүрэн нарын жогтой инээсэн бичлэг сошиалаар нэг давалгаалж байв. Парламентийн хөөрхөн бүсгүйчүүдийн нэгээр тодорсон А.Адъяасүрэн гишүүн гоо сайхныхаа талаар хэвлэлд ярьжээ.
Тэрээр “Би өөрийгөө бол эршүүд гэж боддог юм. Айхавтар дэглэм бариад, спортоор хичээллээд, гоо сайхны салонд ойр ойрхон очоод байдаггүй. Харин өдөр бүр 108 сунаж мөргөдөг. Бас сардаа хоёр удаа мацаг барьдаг. Ер нь тэгээд гол нь сэтгэлийн амар амгалан бол эрүүл сайхан харагдахад чухал нөлөөлдөг байх гэж боддог шүү” гэжээ.