Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Жирэмсэн эмэгтэйн хяналтуудын дөрвийг нь цахимаар хийхийг зөвлөв
Мэдээ

Жирэмсэн эмэгтэйн хяналтуудын дөрвийг нь цахимаар хийхийг зөвлөв

Эрхэм админBy Эрхэм админ04/27/2021Updated:04/28/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүл мэндийн сайдын “Жирэмснийг хянах цахим үзлэгийн түр журам батлах тухай” А/133 дугаар тушаалыг танилцуулж, “Ковид-19” халдварын үеийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ” сэдэвт цахим цуврал хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд НҮБ-ын Хүн амын сангийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх, ЭХЭМҮТ-ийн эмч нар болон нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, нийгмийн эрүүл мэндийн орлогч, нөхөн үржихүйн ерөнхий зохицуулагч, мөн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрын дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч зэрэг нийт 20 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон юм.

Хурлаар жирэмсний хяналтад байгаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг цахимаар хянах үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, шаардлагатай зөвлөгөө, зөвлөмжийн талаар НҮБ-ын Хүн амын сан, ЭХЭМҮТ-ийн зөвлөхөөс мэдээлэл хүргэлээ. Энэ хүрээнд ЭХЭМҮТ-өөс хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж буй найман удаагийн хяналтаас дөрвийг нь цахимаар хийх зөвлөмж өгөв.

Мөн нийслэлийн “Амгалан” амаржих газраас Баянзүрх дүүргийн эрсдэлтэй 4000 жирэмсэн эмэгтэйн хяналтыг хариуцан авч, амбулатори дээр хуваарийн дагуу үзлэг хийн, зөвлөгөө өгч ажилласан байна. Улмаар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж буй эх барих, эмэгтэйчүүдийн 15 эмчийг ажлын байран дээр нь чадавхжуулж байгаа юм. Уг ажлын хүрээнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн мэргэшсэн эмч нар 3-4 Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

НЗДТГ НЭМГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.