Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025

    9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

    06/17/2025

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»ЗХЖШ-ын орлогч даргыг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлээд байсан ч
Нийгэм

ЗХЖШ-ын орлогч даргыг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлээд байсан ч

coolBy cool04/28/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ЗХЖШ-ын орлогч даргыг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлээд байв

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, Зэвсэгт хүчний сахилга, дэг журмыг бэхжүүлэх салбар комиссын дарга, хурандаа Ц.Жавх­лан­­баатарт холбогдох, бусдаас хахууль ав­сан хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр бол­сон ч НПГ-ын хяналтын прокурор тогтоол гар­гаж хэрэгсэхгүй болгожээ.

Хурандаа Ц.Жавх­лан­баа­тар Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга байхдаа бусдаас хахууль авсан, эд хөрөнгө залилсан хэрэгт холбогдон цагдаа, АТГ-ын үүдийг сахих болсон. Түүнийг шалгуулахаар нэгэн ээж АТГ-т ханд­­сан юм. Тодруулбал, “Ц.Жавхланбаатар нь ми­ний хүү Б.Т-ыг энхийг сахиулах ажил­ла­гаанд явуулна хэмээн 2018 оны гу­рав­ду­гаар сарын 23-нд 3.5 сая төгрөг авсан боловч явуулж өгөөгүй тул энэ асуудлыг шалгаж, мөн­гийг минь буцаан олгуулж, хохиролгүй бол­гож өгнө үү” гэсэн утгатай гомдол гаргасан юм билээ. Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид алба хааж байсан ахлагч цолтой дээрх залууг ху­­рандаа Ц.Жавхланбаатар Афганистан руу ч, Өм­нөд Суданд ч явуулаагүй учраас ар гэрийн­­хэн нь ийнхүү хандсан байдаг. Үүний да­гуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад эрүү­­гийн хэрэг үүсгэн иргэн Б.Туулын хамт яллаг­дагчаар татах санал прокурорын байгуул­лагад хоёр удаа хүргүүлж, улмаар 2019 оны аравдугаар сард эрүүгийн хэргийг шүүхэд шил­жүүлэн шийдвэрлүүлэх санал гарган про­­­­ку­рорын хяналтад өгсөн аж.

Гэвч про­­­­­ку­рор хэрэгсэхгүй болгосон бөгөөд БХЯ, ЗХЖШ-ын зарим алба хаагч “Хэн нэгний үү­рэг, даалгавраар хээл хахуулийн улайм цайм хэр­­­гийг хэрэгсэхгүй болгосон байх” хэмээн хард­саар байгаа юм.

Хурандаа Ц.Жавхланбаатарын хувьд хууль са­­хиулах байгууллагынханд шалгуулсан то­хиол­­­­дол ганц энэ биш гэд­гийг дээр дурдсан.

Түү­­­нийг өм­нө нь Сон­гинохайрхан дүүргийн Цаг­­­­даагийн II хэлтэст Эрүүгийн хуулийн 17.3-т заа­­­сан бус­даас их хэм­жээ­ний мөнгө за­­­­­л­и­лан мэхэл­­сэн хэрэгт шалгасан. Мөн л эн­хийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө хэ­мээн 10 сая төгрөг залилан мэхэлсэн байж бол­зошгүй хэмээн цагдаагийнхан шалгаж байхад нь прокурор хэргийг нь татаж хянахаар шилжүүлж аваад хэрэгсэхгүй болгосон гэ­дэг. Өдгөө ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дар­гаар ажиллаж буй түүнд генерал цол ол­го­хоор бол­сон гэх яриа батлан хамгаалах сал­барынхны дунд байна. Хоёр ч удаа эрүүгийн хэ­рэгт хол­богд­сон хүнд цэргийн дээд цол ол­­гохоор болж бай­гаад салбарынхан нь ихэд дур­­­гүйцэж буй юм.

А.Баярмаа

гэмт хэрэг Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.