Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

    07/26/2026

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Сонин хачин»МАН, МАХН хоёр нэгдэхээ албан ёсоор зарлана
Сонин хачин

МАН, МАХН хоёр нэгдэхээ албан ёсоор зарлана

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/28/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж МАХН-тай нэгдэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Нөгөө талд МАХН-ын Гүйцэтгэх товчоо цахимаар хуралдаж хоёр нам нэгдэх хийгээд хамтын ажиллагааны гэрээний талаар шийдвэрлэсэн ажээ.


Улмаар “МАН, МАХН: Нэг зорилго, нэгдмэл бодлого” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр хоёр нам нэгдэх болсныг зарлалаа.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хоёр намын нэгдэх ажил амжилттай явж байна. Энэ цагт хоёр нам нэгдэж улс орны эрх ашиг, ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэй . Хоёр намын зүгээс хамтын гэрээгээ байгуулж, намын их, бага хурлуудаа товлон зарлана. Үүсэл гарал нэгтэй хоёр нам хүчээ нэгтгэж зүтгэх нь зөв юм. Эвлэлдэн нэгдэж хамтдаа зүтгэх нь юу юунаас илүү чухал гэж МАН-ын гишүүд үзэж байна. МАХН-ын ч гишүүд адилхан бодолтой байгаа” гэлээ.

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН, МАН-тай эвлэлдэн нийлж, ард түмнийхээ эрх ашигийг дээдлэн эв санаагаа нэгтгэн ажиллана. УИХ-д 62 суудалтай МАН-тай манай нам угшил, үүсэл, санаа зорилго нэгтэй нам. Зорилго нэгтэй тул МАХН нь өрсөлдөх биш МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг дэмжинэ. Ард түмний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд хамтарч ажиллана” гэв.
Хоёр намын нэгдлийн талаар удахгүй МАН, МАХН-ын дарга нар албан ёсны мэдэгдэл хийж зарлах ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.