“Зөв ХҮН электорат эвслээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаад оролцохоо мэдэгдсэн хоёр дахь хүнээр “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан тодроод байна. Б.Болдсайхан нь “Ерөнхийлөгчөө захиалъя” аянд оролцсон иргэдээс хамгийн олон санал авсан хүмүүсийн нэг юм.
Тэрбээр “Зөв ХҮН Электорат эвсэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал ирсэн. Жирийн эмч, нам бус, иргэн хүний хувьд нэр төрийн санал байлаа, баярлалаа. Монгол Улс, сонгогч олны хүсэл зорилго, Үндсэн Хууль болон бусад хуулийг чанд мөрдөн хичээн зүтгэнэ” хэмээн жиргэсэн байна.
https://twitter.com/Boldsaikhan_dr/status/1388744560302456837?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1388744560302456837%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_c10&ref_url=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F27gu