Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Зургаан метрээс дээш урттай мод ойгоос авбал 977,130 төгрөг төлнө
Папарацци

Зургаан метрээс дээш урттай мод ойгоос авбал 977,130 төгрөг төлнө

Эрхэм админBy Эрхэм админ05/05/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Байгаль орчин, аялал жуулчлал ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталжээ.


Ингэснээр нэг шоо.метр модны үнэлгээ 2.7-оор, нэг га ойн экологи-эдийн засгийн үнэлгээ гурав дахин нэмэгдэж байгаа аж.
Шинэчлэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрсхүчлийн хийг шингээх зэргийн ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ.

Ойн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жилд дунджаар гурван тэрбум төгрөг ордог байна.

Харин ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр энэ тоо хамгийн багадаа гурав дахин нэмэгдэж, ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх юм байна.
Мөн өсвөр, залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоожээ.
Тухайлбал, зургаан метрээс дээш өндөртэй шилмүүст модны нэг бүрийн үнэ 350,000 төгрөг байсан бол одоо 977,130 төгрөг болж байгаа юм.

Байгалийн ойгоос эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр өсвөр, залуу модыг хот суурины ногоон байгууламжид шилжүүлэн суулгахад уг үнийг мөрдөх юм.
Модыг зөвшөөрөлгүй авсан тохиолдолд дээрх үнийг гурав нугалж хохирлыг тооцох аж.

Ингэснээр хууль бус мод бэлтгэл, уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй ойд хохирол учруулах, түймэр тавих зэрэг ойн баялгийн эсрэг үйл ажиллагаанд тооцох хариуцлагыг өндөрсгөж, үүнийг таслан зогсооход томоохон алхам болно.

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хавар, намрын цэцэрлэгжүүлэлт, тохижилтод зориулан ойгоос мод шилжүүлэн суулгахдаа заавал зөвшөөрөл авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөлөө.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.