Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Тахлын үеийн сурагчдын боловсролын хоцрогдлыг ХЭРХЭН НӨХӨХ НЬ ТОДОРХОЙГҮЙ
Папарацци

Тахлын үеийн сурагчдын боловсролын хоцрогдлыг ХЭРХЭН НӨХӨХ НЬ ТОДОРХОЙГҮЙ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/06/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

100 жилдээ ганц удаа тохиодог гэх цар тахал дэлхий нийтийн хувьд том сорил болж, улс орнуудын хөгжлийн түвшин чухам хаана байгааг шалгаж, шандасыг нь нэг сайн шалгаж байна.

 

Өндөр хөгжилтэй орнууд цахим хичээлийг хэдийнэ сургалтдаа нэвтрүүлчихсэн байсан болохоор тэд огт сандарсангүй. Халдварын тохиолдол нэмэгдэв үү, үгүй юу сургуулиудаа хаагаад, хичээлээ цахимд шилжүүлээд тайван сууцгаасан. Харин манайд?

Өмнөх хичээлийн жилд сурагчид 85 өдрийг танхимаар 75 өдрийг теле хичээлээр суралцсан. Боловсролын байгууллагуудын хамтарсан судалгаагаар сурагчдын 46 хувь нь теле хичээлээ тогтмол үзсэн гэсэн дүн гарсан. Гэтэл салбарын яам нь сурагчдын 80 хувь нь теле хичээлдээ сэтгэл хангалуун байгаа хэмээн өөрсдийн хүсэл сонирхолд нийцсэн худал тоогоор олон нийтийг хуурсан. Улсын хэмжээн дэх 600 мянга гаруй сурагчийн тал хүрэхгүй хувь нь теле хичээлээ үзсэн. Хичээлээ тогтмол үзсэн 300 орчим мянган хүүхдийн тал нь хичээлээ бүрэн гүйцэд ойлгоогүй гэж тооцоолбол 100 гаруй мянган хүүхдэд теле хичээл хүрсэн байна. Үлдсэн 500 мянга орчим сурагч 75 өдөр үзэх ёстой байсан боловсрол, мэдлэгээ чухам хаанаас хэрхэн нөхөх нь тодорхойгүй.
Теле хичээлээ сурагчид, цахим хичээлээ зарим оюутан үзэж чадаагүйн шалтгаан нь өнөөх амьжиргааны түвшний ялгаатай байдалтай холбоотой. Өөрийн хүрээллийн цөөн хүнээр олон нийтийн үзэл хандлага, аж байдлыг тодорхойлдог нэг нийтлэг хандлага бидэнд байдаг. Энэ удаа ч ихэнх сурагч ухаалаг утастай, бараг айл бүр зурагттай гэсэн өрөөсгөл ойлголтоороо COVID-19-ийн үед сурагчдад теле хичээлийг, оюутнуудад цахим хичээлийг заав. Гэвч гэртээ зурагттай, хүүхдэдээ ухаалаг утас бариулах нь байтугай хоногийн хоолоо арай ядан олж байгаа олон мянган өрхийн хүүхдүүд боловсролын салбараас жийгдэв.

Мөн нэг айл олон хүүхэдтэй бол хичээлийн цаг давхцах гэсэн шалтгаан бий. Оюутнуудын хувьд их сургуулиуд цахим системээ сайн хөгжүүлж амжаагүй, багш, сурагчдын харилцан үл ойлголцол, хөдөө орон нутгийн сүлжээ муу, өдөр бүр цахим хичээл хийхэд шаардагдах их хэмжээний датаг авах боломжгүй гэсэн олон шалтгаанаас ихэнх нь боловсрол олж авч чадалгүй 2 жилийн нүүр үзлээ. Үүний улмаас зарим нь улиран суралцах нөхцөлд хүрсэн байна. Харин төгсөх курсын оюутнуудын хувьд “Тахлын үеийн сурагч төгсөгчид” гэсэн өргөмжлөлийг өөрсдөдөө хүртээн, туршилтын туулай болж байна.
Цахим сургалтыг нэвтрүүлэх шаардлагатай гэж манай улс 30 орчим жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч бодит ажил хэрэг болгохгүй явсаар COVID-19-тэй “уулзав”. Цар тахлын үеийн хичээл, сургалтаа нөхөж сургах боломж байхгүй. Дараа дахин ямар шинэ туршилт биднийг хүлээж байгааг бид таашгүй.

Нэг үе хүүхдүүдийг монгол бичгээр сургаж байгаад, буцаагаад больсон. Тэгснээ англи хэлийг бага ангиас нь зааж эхэлсэн. Мөн сургууль завсардсан хүүхдүүдийг тэр чигт нь орхисонтой холбоотой сөрөг үр дагавар ч их гарсан. Энэ их сөрөг үр дагавар, алдагдсан жилүүдээ Монгол Улс хэзээ, хэрхэн нөхөх нь тодорхойгүй.

Онцлох хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.