Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Нас барах үедээ Монголд оч
Папарацци

Нас барах үедээ Монголд оч

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/11/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол Улсыг нас барахад хамгийн тохиромжтой газраар тодруулжээ” гэсэн мэдээлэл саяхан цахим хуудсаар тарав.

Дэлхийн улс орнууд янз бүрийн судалгаа гаргадаг. Тэгээд түүнийгээ цахим мэдээллийн хэрэгслээр тараасны нэг нь энэ. Оршуулах ёслолыг хамгийн хүнлэг байдлаар хийдэг улс орнуудыг энэхүү жагсаалтад багтаасан бөгөөд манайх эхний 10 дотор багтсан гэх.

Инээдтэй ч юм шиг, эс бөгөөс эмгэнэлтэй ч гэж хэлмээр. Хаа хамаагүй газрын ийм хачин судалгаанд бид ямар шалгуураар тэнцсэн нь харин тодорхой бус юм. Магад нас барагсдад газар олгодог, хүн ёсоор оршуулах ёслол үйлддэг гэх мэтээр олон шалгуур байсан нь дамжиггүй. Тэгээд ч манай улс тийм тийм ёс заншилтай гэдгийг манайхаас ямар байгууллага гаргаж өгдөг эсэх нь ч тодорхой бус.
Ер нь ийм төрлийн судалгаа сүүлийн үед газар аваад байгаа. Монгол Улс аялж жуулчлахад хамгийн тохиромжгүй газар. Хамгийн айдас төрүүлдэг хотуудын нэг. Хамгийн их хулгайчтай хотуудын эхний 10-т орсон гэх мэтээр бидний талаар дэлхий дахин олон янзаар судалгаа хийдэг бололтой юм.

Үнэн бодит эсэх нь тодорхой бус эдгээр жагсаалтуудыг манай хэвлэл мэдээлэл өлгөж аваад л орчуулаад тавьчихна. Тэр тусмаа хамгийн муу муухайг нь. Өөрийнхөө улсын нэр хүндийг гадны хэвлэлд хэзээ муухайгаар бичих бол гэдгийг хүлээж байсан аятай л өлгөж аваад орчуулж гарна. Эндээс нэг нь гэсэн үнэний ортой юу гэдгийг хэн ч судлахгүй нь харамсалтай. Харин сайхан мэдээг нь орчуулж тавих тохиолдол тун ховорхон.

Монгол Улсыг тэд магад санаатай болон санаандгүй байдлаар муухай харагдуулахыг хүсдэг бол яах вэ. Яагаад бид улсынхаа нэр хүндэд тэгтлээ анхаарал тавихгүй байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй элчин сайдуудын яамдыг хар. Улсынх нь тухай нэг л бараан сүүдэртэй мэдээлэл гарчихсан байвал тэд тэр дор нь тухайн мэдээллийг гаргасан хэвлэл мэдээлэлтэй холбогдоод залруулга гаргачихдаг.
Манай элчин сайдуудын яам ингэж ажиллахгүй юм гэхэд ийм төрлийн мэдээллийг хаанаас ямар судалгааг үндэслэж хийснийг нь анхаардаг байгаасай. Аль болгон дэлхий дахинд өөрсдийнхөө талаар дандаа сөрөг мэдээлэл түгээх вэ. Дэлхий дахинтай хөл зэрэгцэн хөгжих л гэж байгаа бол эерэг мессэжийг эхлээд түгээе. Монголд очиж нас барах гэж хүн ирэхгүй. Харин Монголд очиж үзэхийг хүсдэг олон зуун хүн байгаа. Эзэн Чингисийн өлгий нутгаар аялж үзэхийг хүсэх нь дамжиггүй

Онцлох хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.