Тэд бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, UBS телевизийн эзэн МУУГЗ Балхжав нарын хүүхдүүд. Дунд сургуулийн ширээнээс үерхэл нөхөрлөлөө эхлүүлсэн тэд өдгөө өөр өөрсдийн амбиц, кареарьтэй яваа.
Ч.Сайханбилэгийн хүү С.Өнөбилэг өнгөрсөн намар Франкфуртын нисэх онгоцны буудал дээр хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан”-ыг төгөлдөр хуураар тоглож олны хараанд өртсөн. Өдгөө МИАТ-ын урдаа барьдаг залуу нисгэгчийн нэг гэдэг.
Харин UBS телевизийн эзэн, хөгжмийн зохиолч МУУГЗ Балхжавын бага хүү Билгүүн өнгөрсөн 2019 онд Израйл улсын “Tel Aviv university” сургуулийг амжилттай дүүргэсэн. Түүнээс өмнө АНУ-д боловсрол эзэмшсэн авсан тэрээр өдгөө аавынхаа бизнесийг өвлөхийн зэрэгцээ startab бизнес эхлүүлээд тун амжилттай яваа гэнэ лээ.
Урлагийн гэр бүлд өсөн торнисон Билгүүнээс илүү түүний гэргий жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдо олонд илүү танигдсан. Дундаасаа бяцхан үртэй тэдний хайрын романс 2015 оноос эхэлсэн гэдэг.