Монголын хамгийн халуухан залуусын нэг бол “Фантастик”-ын Одбаяр.
Продакшныхаа залуу уран бүтээлчдийн нэг тэрээр “Маш нууц” кинонд жүжигчин О.Дөлгөөнтэй хамтран тоглож, нэг нэгэндээ хайр сэтгэлтэй цэрэг, эмч хоёрын дүрийг бүтээдэг.
Тус киноны тэдний “романс”-ын хэсэг олон үзэгчийн сэтгэлийг догодлуулж, дурсамжийг сэргээдэг гэхэд хилсдэхгүй. Үеийнхэн дундаа өнгө үзэмж авъяасаараа ялгардаг тэд жүжигчин О.Дөлгөөний хөтөлдөг Room подкастаар уулзаж ярилцжээ. Энэхүү ярилцлаганд хэн хэн нь “сэтгэлээ нээж” сайхан яриа өрнүүлсэн гэнэ шүү.