Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрх, дуу хоолой, үзэсгэлэн гоогоороо өөрсдийгөө брэнд болгосон хамтлаг бол “Киви”.
Тус хамтлагийн дуучин Намуунаа өдгөө “Содон Фүүдс” группийн эзэгтэйн суудлыг эзэгнэж, бяцхан хүүтэй болсон. Өөрийнхөө хувийн амьдралыг олон нийтэд тэр бүр дэлгээд байдаггүй тэрээр гэр бүлийнхээ дархлааг хэрхэн дэмждэг талаараа стори оруулжээ. Тэрээр өглөө бүр хань үр хоёртоо, мөн өөртөө халуун хөөрүүлсэн сүү өглөөний цайнд нь өгдөг аж.
Хөөрүүлсэн сүү нь дархлааны системийг бэхжүүлж, ханиаднаас сэргийлэн, цэрний ялгаралтыг бууруулдаг. Нэг ёсондоо ханиад, төрөл бүрийн өвчнөөс сэргийлж, эрүүл байлгах шидтэй гэнэ. Мөн ходоодны шархлааг эдгээж, эрч хүчийг нэмдэг учраас гэр бүлийнхээ байнгын хэрэглээ болгосон гэнэ шүү.