Монголын рок поп урлагийн тайзан дээр нэгэн үе гал цогтой гарч ирсэн дуучин бол Соко. Тэрээр дуулахаас гадна бүжиглэх авьяастай бүсгүй.
Дуучин бүсгүй маань хэр сайн бүжигчин болохоо “Ододтой бүжиглэе-1” шоугаар харуулж явсан.
Соко уран бүтээл гэхээсээ илүү хувийн амьдралаа төвхнүүлээд нам гүм байх хугацаандаа ихэр хүүхдийн ээж болсон сураг дуулдаж байв. Түүнийг ихрүүдийн моод дэлгэрүүлэгч хэмээн шар хэвлэлээр нэг шуугиад байсан шүү.
Нэг хэсэгтээ уран бүтээлээ олны хүртээл болгож байснаа сураг алдарсан Соко хувийн амьдралдаа анхаарч нам жим хүүхдүүдээ өсгөж яваа.
Тэгвэл тэрээр өнгөрсөн хугацаанд зүгээр суусангүй “Наран хурай” компанийг үүсгэн байгуулж, арлын Япон руу ажилтан зуучилдаг болсон гэнэ лээ.