Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр хүний залуу нас гоо үзэсгэлэн зэрэгцэн улиран өнгөрч байдаг бичигдээгүй хуультай.
Гэвч цаг хугацаа явсан ч нас намбандаа гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэн олны танил эрхмүүд ч бас байна. Зарим нь хожуу өнгө зүс нэмсэн байхад зарим нь нас насныхаа онцлогоор цаг хугацааныхаа аясаар гоо үзэсгэлэнгээ хадгалж үлддэг.
Гоо сайхнаа хадгалж үлдсэн бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин О.Энхтуул. Залуу насандаа хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нүүр царай болж явсан тэрээр ид мандаж байхдаа Герман улсыг зорьсноор уран бүтээлээ завсардуулсан. Гэхдээ зуны амралтаараа ирэхдээ ганц нэг бүтээлд тоглож байлаа. Түүнтэй хамт тайзнаа тоглодог байсан С.Өлзийхүү, У.Уранчимэг нар хэдийнээ Монгол улсын гавъяат жүжигчний алдрыг хүртсэн. Хөөрхөн бүсгүй О.Энхтуул хэзээ хүртэх нь тодорхойгүй, гэхдээ ард түмэн түүнд хэдийнэ ГАВЪЯАТ өгчихсөн гэхэд хилсдэхгүй.