Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

    07/26/2026

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дуучин Д.Болд дэлхийн алдарт дуучин Usher-тай нас чацуу
Папарацци

Дуучин Д.Болд дэлхийн алдарт дуучин Usher-тай нас чацуу

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/21/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Доржсүрэнгийн Болд болон Америкийн дуучин, жүжигчин Usher нарын дотоод ертөнцөөр аялацгаая.

Тэд хоёул 42 настай. Дуучин Д.Болдын хувьд монгол урлагийн хамгийн том голомт болсон Хөгжмийн дунд сургуульд сурч байсан 14-16 насны дөрвөн хөвгүүн нийлж хамтлаг байгуулахаар шийдэж, хоосон өрөөнд хурал хийснээр бидний сайн мэдэх Камертон хамтлагийн үндэс суурийг тавьжээ.


Доржсүрэнгийн Болд 1978 оны арваннэгдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1997 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Өдгөө 42 настай ч идэр насны залуу мэт харагддаг Д.Болдын биеэ авч байгаа байдал олны сонирхлыг үргэлж татдаг.

Тэрээр 2006 онд өөрийн “B Production”-г байгуулж, хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчийг олон нийтэд таниулсан. Сүүлийн үед ч залуусын дунд алдаршиж байгаа шинэ үеийн дуучид түүний продакшнаас олноороо төрж байна. Тухайлбал, С.Идэрмаа, Ж.Ариунжаргал, Nene нарыг нэрлэж болно.

Монгол үндэстний уламжлалт язгуур урлагийн дахин давтагдашгүй шинж чанарыг орчин үеийн хөгжмийн урлагийн өвөрмөц хэв маягтай хослуулан хөгжмийн “Монгол поп” шинэ хандлага, урсгалыг бий болгосон учир 2011 онд Төрийн соёрхол хүртсэн. Хамгийн сүүлд дөрвөн сарын өмнө цацсан “One Shot” хэмээх 1990-ээд оны дурлалын тухай түүхийг эргэн сөхсөн дууг Youtube-ээр 2.4 сая хүн үзжээ.Тэрээр энэ дуугаа сүүлийн үеийн хамгийн алдартай залуу реппер, дууны өнгө аясаараа өвөрмөц байдлыг гаргаж ирсэн Nene-тэй хамтарч дуулсан юм.

Харин түүнтэй нас чацуу дэлхийн од АНУ-ын дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолч, бүжигчин, бизнесмен Usher 1978 оны аравдугаар сарын 14-нд Техас мужийн Даллас хотод төржээ.

Өдгөө гурван хүүхэдтэй түүний цомог дэлхий дахинаа 80 сая хувь борлуулагдсан, бүх цаг үеийн шилдэг дуучдын нэг юм.

10 настайгаасаа R&B чиглэлээр дуулж эхэлсэн тэрээр найман удаа Грэммийн шагнал хүртэж байсан. “Оддын эрэлд” /Star Search/ телевизийн шоунаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн. “The Sauce” бүжгийн уралдааны шүүгч, гүйцэтгэх продюсерээр ажиллаж байв. Хамгийн анх 1997 онд Moesha телевизийн цувралд тоглосон. Түүнээс хойш 1998 онд шинжлэх ухааны зөгнөлт, аймшгийн кино “The Faculty”-д, 1999 онд “She’s All that” романтик, инээдмийн кинонд тоглож байсан. Харин 2016 онд Панамын мэргэжлийн боксчин Роберто Дураны амьдралыг харуулсан намтарын “Hands of Stone” кинонд боксчин Рей Леонардын дүрийг бүтээсэн юм. Хамгийн сүүлд долоон ангитай “Quibi” цуврал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард олны хүртээл болсон.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.