Хоёр жилийн өмнө “Фантастик” продакшны уран бүтээл болох “37-р точка олон ангит уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж байсан.
Тус киноны “Өнчин ягааны ганган Тогосоо” буюу залуу жүжигчин Д.Хулан киноны санал хүлээж авахаа больсон гэнэ шүү. Санал очиход татгалзсан хариугаа “Тогосоогоос илүү гаргаж чадахгүй бол яана аа, би бэлэн биш байна. Надад илүү туршлага хэрэгтэй байгаа” хэмээн эвтэйхэн илэрхийлдэг аж.
Тэрээр Тогосоогийн дүрийг СУИС-ын оюутан байхдаа бүтээсэн бөгөөд “Анхны уран бүтээл дээрээ ажиллаж байгаа болохоор учраа олохгүй самгардаж байсан ч энэ хүмүүсийн уран бүтээлийг “алчихгүй” юмсан, баг хамт олондоо төвөг учруулахгүй юмсан гэж их хичээж ажилласан.
Тамираа ах “Дайны цэцэгс”, “Малина” зэрэг киног үз. Тэгээд дүрийнхээ чиг хандлагыг тодорхойл гэж хэлсэн. Зөвлөсөн кинонуудыг нь үзээд миний дүр ийм дүр юм байна гэсэн ойлголттой болж, өөртэйгөө ажилласан” хэмээн ярьжээ.