“Хан хэнтий” чуулгаас уран бүтээлээ эхэлсэн эрхэм бол МУГЖ Д.Энхзул юм.

“Хайрын тавилан”, “Бүсгүй ааль”, “Гэргийн дуу”, “Үнсь е”, “Ээж өглөө хоёр”, “Эрийн тэнгэр” зэрэг олон сайхан дуугаараа бусдаас ялгарч, өөрийн имижийг бүрдүүлж чадсан.
Нэгэн хэвлэлд “Урлагийн хүмүүс бид олон түмний нүдний өмнө байнга ил байдаг. Тийм учраас сайхан байх хэрэгтэй. Би хүүхэд гаргаад нэг хэсэг би нэлээд их махалсан. Тэгээд маш их хөдөлмөр зарж байж турсан. Маш их мөнгө зарна. Үеийнхэнээсээ залуу, гоо сайхан харагдахын тулд дургүй зүйлээ ч иднэ. Тэгж байж эмэгтэй хүн гоё сайхан байна. Хамгийн их хорих юм гурил будаа байдаг. Ер нь гурил будаа хоёрыг эмэгтэй хүн бүр идэхгүй болчихвол зүгээр. Мах бол хамаагүй ээ, гэхдээ бага идэх хэрэгтэй. Махнаас бол би хэзээ ч гарахгүй ээ. Одоо би яг жиндээ л байгаа. Бас хэтэрхий жаахан охин шиг болчихолтой биш. Гэхдээ л ер нь эмэгтэй хүн араасаа андууруулдаг л байх хэрэгтэй. Яг л 18-тай юм шиг. Зөрөөд харахад “Эгээ” л байх хэрэгтэй” гэжээ.

Өөрийн гадаад үзэмж, гоо сайхандаа анхаардаг тэрээр стиллээ өөрчилжээ.

Залуулаг, загварлаг Д.Энхзул ганганаа барьж дийлэхгүй явна.


