Сургуулиа сайн үнэлгээтэй төгссөн охиндоо аав нь ийн хэлэв:
“Олон жилийн өмнө миний авсан энэ машин хуучирч дээ..
Чамд өгөхөөс өмнө, миний охин үүнийг хуучин машин худалддаг газар аваачаад хэдээр авахыг нь асуугаад ир” гэлээ.
Охин нь эргэж ирээд:
“Тэд 1,000 доллар санал болгож байна, ааваа…
Ихэд хуучирч элэгдэлд орсон байна гэж байна” гэлээ.
“За тэгвэл, миний охин авто ломбард руу очоод асуугаад үз” гэж аав нь хэлэв.
“Тэд ийм хуучин машинд хамгийн сайндаа 100 доллар л өгнө гэнээ” гэсэн хариулттай охин нь буцаж ирэв.
“Одоо миний охин, автомашины клуб рүү аваад оч…
Тэд хэдийг санал болгох нь вэ мэдчихээд ир” гээд охиноо дахин явууллаа.
Охин нь эргэж ирээд их л гайхсан маягтай “Ааваа, зарим хүмүүс 100,000 доллар санал болгож байна…
Энэ бол домог болсон машин…
Олон цуглуулагчид үүнийг асууж сураглаж байдаг гэнээ” хэмээн уулга алдав…
Аав нь охиндоо:
“За миний охин, харав уу?
Зөв газар чамайг зөвөөр үнэлдэг юм…
Чамайг үнэлэхгүй байвал битгий уурла, чи зүгээр буруу газраа л байна гэсэн үг…
Үнэ цэнийг чинь мэддэг хүмүүс үнэлдэг юм, охин минь.
Үнэ цэнийг чинь олж харахгүй байгаа газар хэзээ ч битгий уд” хэмээн захилаа…