Ээжтэйгээ эндүүрмээр адилхан охид
Г.Нарансолонго ба охин Т.Амина
Жүжигчин Г.Нарансолонго том охиноо анх удаа өнгөрсөн сар шинийн баяраар ил гаргасан.
Ээжтэйгээ усны дусал мэт ижил төрхтэй Т.Амина охин үндэсний дээлээр гоёсоор олны өмнө гарч ирсэн. он ээж, охин хоёрын зураг олны анхаарлыг татаад байна.
Ч.Ичинхорлоо ба охин А.Дэлгэрмаа
Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо охин А.Дэлгэрмаагийн хамт “Номт” брэндийн нүүр царай болж байсан.
Ээж Ч.Ичинхорлоогийн хувьд МҮОНРТ-ийн нүүр царай болж яваа авьяаслаг, чадварлаг нэвтрүүлэгчдийн нэг. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн тэрбээр нэлээд хэдэн кинонд дүр бүтээж, миссийн тэмцээнд оролцсон явсан сайхан бүсгүй. Олонд танигдаад удалгүй МҮОНРТ-д ажиллах болсон Ч.Ичинхорлоо өдгөө үзэгч олны хүндлэлийг хүлээсэн чадварлаг нэвтрүүлэгч гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.
Өлзийхүү ба түүний охин Х.Баярмаа
МУГЖ С.Өлзийхүү охин хүү хоёртой. Түүний охин жүжигчин Х.Баярмаа 2012 онд “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан. Ээжийнхээ сайхан бүхнийг өөртөө шингээн төрсөн Х.Баярмаа бүсгүйг ээжийнхээ залуугийн төрхтэй ижилхэн хэмээн ярих хүн олон. Тэрээр СУИС-ыг дүүргээд АНУ-д мастер хамгаалсан. Мөн оюунтан байх хугацаандаа эх орноо төлөөлөн хэд хэдэн олон улсын чанартай мисс, сайхан бүсгүйн тэмцээнд амжилттай оролцсон.Тэд хамтдаа Борголжин брэндийн нүүр царай болжээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг охин Л.Нарангэрэл