“Хөдөөний айл” блогоороо олонд танигдсан Ч.Ерөөлтүвшингийнх монгол орны баруун хязгаар болох Ховд аймгийн Дөргөн суманд амьдрахаар шийдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Төв аймгийн Батсүмбэр суманд гал голомтоо бадрааж, тэд гуравдахь үрээ өлгийдөн авсан байна.
Тэдний хувьд өнгөрсөн намар гэнэт шийдвэр гаргаж Монгол улсын баруун хязгаарт амьдрахаа дагагчиддаа хэлж байсан. Өдгөө Ховд аймгийн Дөргөн суманд суурьшсан тэд, хүүтэй болсноо зарлаж тус аймгийн эмнэлгийн ажилтнуудад талархалаа илэрхийлсэн байдаг.
Ч.Ерөөлттүвшингийн гэргий С.Буянтогтох олон улсын хоол зүйч, иогийн багш мэргэжилтэй. Анх “Гуалиг ээжүүд” фэйсбүүк хуудас (өдгөө “Хөдөөний айл” хуудас 115 мянган дагагчтай) хөтөлж, өөрийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаа, бусдад зөвлөж, түгээдэг. “Гуалиг ээж” Буянтогтох анхандаа төрсний дараа гэдэсний булчингаа хэрхэн чангалах, стрессээ яаж зөв тайлах, гуалиг жирэмсэлье болон хүүхэдтэй холбоотой зөвлөгөөгөөг фэйсбүүк сүлжээнд оруулдаг байсан. Дараа нь нөхөртэйгөө хамт жин хасах арга туршлага, уушги цэвэрлэх амьсгалын дасгал, англи хэлийг хэрхэн бие дааж сурах аргачлал болон хөдөөний амьдрал болон нүүдэл суудал, байшингаа барих үйл явцынхаа талаар влог хийж байв.
Үүнээс гадна дархлаагаа сайжруулах, дэмжих, арьсаа арчлах, нярайлсан ээжүүдэд туршлагаа хуваалцах зэрэг олон төрлийн зөвлөмж, эерэг мэдээллийг тогтмол хүргэдэг.