Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Долоо хоногийн өрнийн зурхай
Зөвөлгөө

Долоо хоногийн өрнийн зурхай

Эрхэм админBy Эрхэм админ05/24/2021Сэтгэгдэл байхгүй5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хонь

Хонины ордны бизнесменүүд энэ долоо хоногт хэцүү шалгууруудтай нүүр тулах бололтой. Гэхдээ зөв зүйлдээ цаг гаргаж, хичээн ажиллаж чадвал таны шаргуу хөдөлмөрийн үр дүн ойрхон байна. Чадварлаг ажилтан хонины ордныхон энэ долоо хоногт гэрээсээ хол ажиллаж магадгүй. Боломжийг ашиглан сайн ажиллаж чадвал шан харамж нь харамгүй ирнэ. Мөнгөө хадгалж, гамтай хэрэглэхгүй бол асуудал үүсэх вий. Шинэ найзтай болж магадгүй. Гэрлэсэн хонинууд хайртынхаа эрүүл мэндийг анхаарахад илүүдэхгүй.

Үхэр

Бизнес эрхлэгчдийн ажил энэ долоо хоногт бага зэрэг удаашрах ч сайн мэдээ удахгүй сонсох тул урам зоригоо алдахгүй байх нь чухал гэдгийг од эрхэс сануулж байна. Тулгарах олон сорилтууд танд олон боломжийн үүд хаалга нээж өгөх болно. Ажилтан үхрийн ордныхонд удирдлагын зүгээс дарамт учирч болзошгүй тул энэ долоо хоногт ажлын бүтээмжээ өндөр байлгах шаардлагатай. Хурдан хугацаанд их хэмжээний орлого олох гэж хичээх нь өндөр эрсдэл дагуулах тул элдэв санхүүгийн асуудалд хянамгай хандахыг зөвлөж байна. Энэ долоо хоногт олон шинэ найз нөхөдтэй болж магадгүй. Уушги тань өвдөж болзошгүй тул эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

Ихэр

Гадаадынхантай хамтарч ажилладаг бизнесменүүд ажлаа дуусгахад хүндрэл үүсч болзошгүй. Харин ажилтан ихрүүдэд даргын зүгээс багагүй дарамт ирж, ажлын ачаалал ихтэй долоо хоног болох нь ээ. Мөнгөний урсгал өмнөх шигээ нэгэн хэвийн үргэлжилж, төсөөлөөгүй зардал гарч ирэхгүй. Тиймээс зардлаа хянаж, чадахаараа мөнгө хадгалахыг хичээгээрэй. Хостой ихрийнхэн энэ долоо хоногт хайртынхаа аашнаас залхаж болзошгүй. Хэцүү үеүүдэд хайртыгаа ойлгож, хүндэтгэж, хүлээцтэй хандахыг зөвлөе. Ажлын стрессээ цаг тухайд нь тайлаарай. Мөн биеийн дээд хэсэг гэмтэхээс болгоомжил.

Мэлхий

Жижиг бизнес эрхлэгчид худалдан авалтаа нэмэгдүүлэхийн тулд ашгийн хувиа багасгах шаардлага тулгарна. Товлосон хугацаандаа хэрэглэгчдэдээ бараа үйлчилгээгээ нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсч болзошгүй тул бэлтгэлтэй байхыг од эрхэс зөвлөж байна. Мэлхийн ордныхон санхүүгийн тал дээр эрсдэлтэй алхам хийхгүй байж зардлаа танах хэрэгтэй. Гэр бүлийн зардал энэ долоо хоногт өсөх төлөвтэй байна. Эрүүл мэнддээ анхаарч элдэв зовуур илэрвэл даруй эмчид хандахыг анхааруулж байна.

Арслан

Таны ирээдүйг өөрчилж чадах гэрээ хэлэлцээр хаалгыг чинь тогшиж байна. Гэхдээ яарч сонголт хийлгүй, тэвчээртэй хандахгүй бол ажлыг гүйцэтгэж дуусгахад хэцүү болох бололтой. Ажилтан арслангуудад энэ долоо хоног бага зэрэг тухгүй санагдах байх. Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл зохих хэмжээнд үнэлэгдэхгүй байж ч болзошгүй. Санхүүгийн хувьд харин энэ долоо хоног таны боломж. Гэхдээ илүү зардал гаргахаас зайлсхийх нь зөв. Шинэ найзтай болохдоо бэлдээрэй. Түүнээс гадна гэр бүлийнхээ бяцхан гишүүний муухай ааштай тулгарах бололтой. Уушгиндаа анхаарч, биеийн дархлаагаа дэмжээрэй.

Охин

Бизнес эрхлэгчид ашгаа багасгаснаар хэрэглэгчдээ илүү их татаж, өөр өөрсдийн зах зээлдээ сайн байр суурь эзлэх боломж бүрдэнэ. Ажилтан охины ордныхонд сайн ажлын байрны санал ирж магадгүй. Энэ нь таны удаан хүсэн хүлээсэн зүйл байх болно. Энэ долоо хоногт санхүүгийн хувьд орлого, зарлагадаа анхаарч хуримтлал үүсгэх нь яаралтай зүйл тохиолдоход танд хэрэг болно. Гэрлэсэн хосууд хамтдаа илүү их цагийг өнгөрөөж, бие биенээ улам таньж мэднэ. Бэртэж гэмтэж болзошгүй тул хянамгай байхыг зөвлөж байна.

Жинлүүр

Бизнес эрхлэгч жинлүүрийнхэнд төсөөлөөгүй хүндрэлүүд тулгарах бололтой. Ийм үед чадвараа дайчилж, ухаалаг шийдвэрүүд гаргаснаар байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх ч боломжтой. Зөв төлөвлөгөөтэй, хянамгай ажиллаж чадвал амжилт ойрхон гэдэгт итгээрэй. Хялбар аргаар мөнгө олох гэсэн оролдлого эсрэгээрээ тооцоолоогүй зардалд хүргэх эрсдэлтэй. Зардалдаа маш хянамгай байж чадвал ирээдүйд хөл дээрээ бат зогсоход тань нэмэртэй шүү. Шинэ долоо хоногт шинэ найзтай болж магадгүй. Гэвч шинэ хайр дурлалтай учрахдаа болгоомжтой байх хэрэгтэйг санаарай. Учирсан нэгэндээ хэт захирагдаж болохгүй шүү. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндээ дэмжээрэй.

Хилэнц

Бизнес эрхлэгчдийн хувьд зах зээл тань жижгэрч бизнесээ эрхлэн явуулахад хүндрэл учрах тул бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хилэнцийн ордныхон энэ долоо хоногт шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай. Санхүүгийн хувьд түрийвчээ хоослолгүй байж гэнэтийн үед хэрэглэх мөнгө хадгалах хэрэгтэй. Гэрлэсэн хосуудын хувьд санал зөрөлдөх асуудлууд гарч ирэн тус тусдаа цагийг өнгөрөөж болзошгүй. Гэсэн хэдий ч энэ бүхэн түр зуурын асуудал тул сэтгэлээр унах хэрэггүй.

Нум

Хэцүү долоо хоногийг давж гарахын тулд хичээл зүтгэл шаардлагатай ч, ажлаа хугацаанд нь дуусгах гэдэг хамгийн том асуудал болно. Санхүүгийн хувьд бол энэ долоо хоног танд хэрхэн илүү зардал гаргахгүй байхыг сайн зааж өгөх бололтой. Гэхдээ хичээл зүтгэлийн үр дүнд таны тогтмол орлого бага зэрэг нэмэгдэх болно. Хосууд хамтдаа сайхан цагийг өнгөрөөх ч хувийн орон зай дутмаг байдлаас болж ам мурийж болзошгүй. Улмаар гэр доторх амар амгалан байдал аюулд орох эрсдэлтэй. Хоол боловсруулах болон амьсгалын эрхтэн тогтолцооны эрүүл мэндэд онцгой анхаарахыг зөвлөе. Үүний тулд идэвхтэй дасгал хөдөлгөөн хамгийн чухал.

Матар

Ашиг орлогоо нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлэх шаардлага тулгарснаар бизнес эрхлэгчид энэ долоо хоногт нэлээд стресстэй байна. Ажил ч ундарч, завгүй байх нь. Санхүүгийн хувьд тогтвортой байж орлого өсөхгүй ч том зардал гарахгүй. Хараахан гэрлээгүй хосуудад ааш зангийн асуудал үүсч, даамжирвал салж сарниж ч болзошгүй тул ухаалаг байхыг од эрхэс сануулж байна. Эрүүл мэндийн байдал тогтвортой байна.

Хумх

Бизнесменүүдэд таагүй долоо хоног. Төлөвлөсөн ажлууд хугацаандаа бүтэхгүй. Ажилтан хумхынхны хувьд шаргуу хөдөлмөр үр дүнгээ өгнө. Гэвч санхүүгийн хувьд байдал тийм ч сайн биш байна. Шинэ ажил эхлүүлэх нь ярвигтай байх бололтой. Гэсэн хэдий ч бүгдийг өмнөх шигээ хийж байхад бусад зүйлс аяндаа хэвэндээ орно. Хайртай хүмүүсийн тань өөр, өөр байдал таны толгойг эргүүлэх тул энэ долоо хоногт гэр бүлийн элдэв асуудлыг шийдэх гээд хэрэггүй. Шинэ найзтай болж магадгүй. Эрүүл мэнд муудаж, сэтгэл санаагаар унах эрсдэл өндөр байгаа тул эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийгээрэй.

Загас

Бизнес эрхлэгчдийн хувьд таагүй долоо хоног тохионо. Гадаад гэрээ хэлэлцээрүүд бүтэхгүй байж болзошгүй. Ажилтан загасны ордныхны хичээл зүтгэлийн үр дүнд олон боломжийн үүд хаалга нээгдэнэ. Санхүүгийн хувьд орлого ашиг нэмэгдэх ч ахуйн зардал гэнэт огцом өсөж магадгүй. Зээл авахгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн худал амлалт өгөхөөс зайлсхий. Эрүүл мэндийн байдал тогтуун байх тул хооллолтондоо анхаарч, дасгал хөдөлгөөн хийгээрэй.

зурхай
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.