Нэгэн судалгааны компаниас оюутан залуусын үзэл бодолд судалгаа хийжээ. Уг судалгаагаар Z үеийнхний үзэл бодол хэвшмэл ойлголтоос өөрчлөгдсөн давуу тал ажиглагдсан байна.
Судалгаанд оролцсон хүний 69 хувь нь “Эх оронч байх нь тийм ч чухал биш” гэсэн бодолтой явдаг аж. Тиймээс залууст зориулж, монгол хүн гэсэн үндэсний дархлааг бий болгох хэрэгтэй гэх дүгнэлтийг тус судалгааны байгууллагаас гаргажээ.
Түүнчлэн, Z үеийн залуус Солонгосын олны танил хүмүүсийг хамгийн их крашладаг гэжээ. Харин Монгол улсаас “Фантастик” прадокшны жүжигчин М.Баярбат, жүжигчин О.Дөлгөөн нарыг крашладаг гэх судалгаа гарчээ.