14 настайдаа Монголын анхны фото мисс болж байсан жүжигчин Б.Хулан сүүлийн хэдэн жил нам гүм амьдарсан. Тэгвэл тэрээр эргэн олны өмнө гарч ирсэн байна. Өдгөө 37 настай ч урьдын хэвээрээ үзэсгэлэнтэй, хайр татам хэвээрээ.
Түүний хувьд өсвөр наснаасаа олонд танигдаж, эрчүүд бүү хэл бүсгүйчүүдийн харцыг өөр дээрээ тогтоож байсан “Сайхан”.
Айлын дундах хүүхэд тэрээр гэрийнхнээсээ хамгийн хөдөлгөөнтэй нь байсан гэдэг. Дунд ангиасаа л жүжигчин болохыг хүсч байсан учраас тэмцээн уралдаанд алгасалгүй ордог тэрээр оюутны ширээнээс “босов” уу, үгүй юу “Х Түц” хамтлагт жүжигчнээр орж байсан.
Б.Хуланг олонд таниулахад гол түлхэц өгсөн хүн бол түүний эгч Б.Халиун. Өдгөө МАН-ын өсөх ирээдүйтэй улс төрч гэгддэг, TV5 телевизийн хөтлөгч асан Ганбаярын гэргий болсон Б.Халиун дүүдээ өөрийнхөө бүтээсэн загваруудыг өмсгөж 1997 онд “Үнсгэлжин” наадамд оролцож, шилдэг загвар зохион бүтээгчээр тодорч байсан бол, дүү Б.Хулан шилдэг 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан. Эгч нь түүний хамгийн сайн зөвлөгч, найз нь юм.
Б.Хулан анхны амьдралаа Жавхлан гэдэг залуутай ханилж, хөөрхөн охинтой болсон. Гэтэл хамгийн ихээр хайрлаж, итгэж явсан нөхөр нь эхнэр хүүхэдтэй байсныг хожим мэдэж, гэр бүлдээ эргэж очихыг нь хүлээн зөвшөөрсөн гашуун түүх түүнд бий.
2012 онд Х-Түц хамтлагаас гарч, олны нүднээс нуугдаж амьдрах болсон Б.Хулан өөрөөсөө үе мултарсан буюу 60 орчим настай Соёлтхүү хэмээх өвөрлөгч эртэй дэр нэгтгэж, үрийн зулай үнэрлэсэн. Гэвч 2016 оны үед дахин салсан. Түүнийг Х-Түцээс гарсан шалтгааныг И.Одончимэг гавъяат өөрийн нөхөр Т.Бархүүтэй хардаж, аргагүйн эрхэнд дуртай ажлаа орхисон гэх мэдээлэл байдаг.
Гэхдээ үнэн худлыг хэн мэдлээ, цаг хугацаа харуулах биз ээ. Ямартаа ч, урлагийн салбарын сайхан бүсгүйчүүдийн нэг Б.Хулан олны өмнө эргэн ирлээ.