Үндэсний бөхийн даян аварга А.Сүхбатын отгон гэргий асан Н.Гарамханд бүсгүй уржигдар 29 насны төрсөн өдрөө гэр бүлийн хамт тэмдэглэсэн.
Харин өчигдөр бөхчүүдийн гэргий нар болон найз нөхдийн хүрээн цомхон хүлээн авалт хийж, төрсөн өдрийн найр наадмыг жинхэнэ утгаар нь хийжээ. Түүний төрсөн өдөрт багагүй олны танил хүмүүс очсон бөгөөд улсын начин Б.Насандэлгэрийн гэргий ардын дуучин Д.Бурмаа тэргүүтэн байсан гэнэ.
Дуучин Д.Бурмаа, Н.Гарамханд нарын насны зөрүү 10 орчим ч тэд үй зайгүй сайн найзууд. Бөхчүүдийн бусад эхнэрүүдээс нуруу туруу, сонирхол, зиндаархлаараа ижилсдэг бүсгүйчүүд гэхэд болно.
Н.Гарамханд бүсгүйн хувьд төрхөмдөө буцаад хоёр жилийн нүүр үзэж буй.
“А.Сүхбатаас салах шийдвэрийг би гаргасан” хэмээн ярилцлага өгсөн тэрээр 17 настай байхдаа өөрөөсөө 20 насаар ах аваргатай ханилж, дэрсхэн хоёр хүү төрүүлсэн. Гэвч А.Сүхбатын хүүхэмсэг занг үл тэвчин 30 хүрээгүй насандаа ганц бие ээж байх сонголтыг хийсэн гэдэг. Энэ сонголтдоо ч үзэсгэлэнт бүсгүй огтхон ч харамсаж байгаагүй гэнэ лээ.