Бүтээсэн дүрээрээ бусдыг инээлгэж явдаг “Комеди театр”-ын захирал, жүжигчин Б.Даваажав буюу Байлаа. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа.
Цагаан хуаранд өссөн тэрээр айлын бага хүү. 10 настай байхад ардчиллын шуурга дэгдэж, сургуулиа орхисон тэрээр гутал тосолж, ундаа зарж, савхи будаж, нүүрс зөөдөг байсан гэдэг. Энэ тухайгаа “Ажил хийж олсон мөнгөөрөө би 15 настайдаа аавдаа 32 угалзтай монгол гутал, ээждээ алтан ээмэг авч өгч байсан. Тэр үед аав, ээж хоёр минь яаж баярлаж байсныг одоо ч мартдаггүй.
Харин 17 настайд аав минь нас барж, бүх зүйл оронгоор эргэсэн. Ингээд аавынхаа нэрийг гаргасан хүн болохоор шийдсэн юм. Тэгээд оройн ангид сурч, арван жилээ дүүргээд дараа нь СУИС-ийн жүжигчний ангид элсч, жүжигчин болсон доо. Жүжигчин болох мэдээж амар байгаагүй” гэжээ.