Энэ могжоохон хүү чинь хэн бэ? Реппэр Цэцэ юу даа гэж комеди хийдэг найзууд нь хошигнодог. Тэр хүн бол реппер Цэцэнбилэг. Тэгвэл тэр өдгөө ӨНДӨР залуу болсон гэнэ шүү.
Түүнийг өндөр харагдуулах гавъяаг хамтран бүжиглэгч Б.Золжаргал бүтээсэн. Тэрээр Цэцэ ахыгаа гадуур явахдаа ч бүжгээ бэлдэж, гар хуруу нуруугаа цэх шулуун байлгахыг үүрэгдсэн гэнэ лээ. “Багш”-ынхаа даалгаварыг цаг тухайд нь биелүүлдэг Цэцэ турсандаа биш, цэх явсандаа өндөр харагдах болж.
Рокит Бэй бол “Цэцэ бацаан малуужин” гээд л аваад хаяж байсан цаг саяхан. Реппэрчид хоорондоо таарамжгүйдээ биш угаас тэгж дисс хийдэг юм шиг байгаа юм. Н.Цэцэнбилэг интерьер дизайны чиглэлээр их сургууль төгссөн. Гэр бүлтэй болоод бүр нам жим даруухан байгаа гэмээр. Хэдэн жилийн өмнө “Хоёр гүүрний цаана” киногоор үзэгчидтэй уулзахдаа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн. Гэхдээ л GEE шиг нийгмийн од биш.
Тэрээр өөрийгөө экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ижилхэн өндөртэй гэдгээрээ бахархдаг гэсэн. Тэгэхээр мань репперийн цээжинд том амбиц яваа нь илт.
Ташрамд дуулгахад, түүний бүжгийн “багш”, алтан хамтрагч Б.Золжаргал нэвтрүүлэгч Ч.Ундралтай бүжиглэж байсан Б.Өлзий-Оршихын бүжгийн хос гэсэн шүү.